|
Видео

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд автомат угаалгын машинд гацсаныг онцгойгийн албан хаагчид эсэн мэнд гаргалаа

Гурван настай хүүхэд автомат угаалгын машинд гацсаныг онцгойгийн албан хаагчид эсэн мэнд гаргалаа

 


Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 20 дугаар байранд Иргэн "А"-ийн /3 настай, эмэгтэй/ хүүхэд тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 19:06 цагт онцгой байдлын албанд иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан  алба хаагч, нэг автомашинтай 3.5 км зам туулан 19:11 цагт очиж эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ. "Covid-19" вирусийн тархалтаас сэргийлэн цэцэрлэг, сургууль хичээллэхгүй байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх, юугаар тоглож байгаа зэргийг ажиглаж анхаарахыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler