|
Видео

Шинэ мэдээ

Аризона коронавирусний улмаас онцгой байдал тогтоосон 24 дэх муж улс боллоо

Аризона коронавирусний улмаас онцгой байдал тогтоосон 24 дэх муж улс боллоо

 

НЬЮ-ЙОРК. /TASS/.
 АНУ-ын Аризона муж улсад онцгой байдал тогтоосныг тус муж улсын захирагч Даг Дьюси лхагва гарагт мэдэгдсэн байна.
 
Аризона коронавирусний халдвар тархсаны улмаас нутаг дэвсгэртээ онцгой байдлын дэглэм тогтоосон АНУ-ын 24 дэх муж улс болж байгаа юм. ""COVID-19” халдварын тархалтыг зогсооход шаардлагатай арга хэрэгсэл, зөвлөмжийг албаны хүмүүс болон захиргааны ажилтнуудад өгөх зорилгоор онцгой байдлын дэглэм нэвтрүүлэх тухай захирамж гаргалаа” гэж Дьюси "Twitter” хуудсандаа мэдээлжээ.
 
Одоогийн байдлаар Аризона муж улсад коронавирусний халдварын есөн тохиолдол бүртгэгдээд байгаа юм. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс хамгийн сүүлд мэдээлснээр, тус улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 1311-д хүрч, 38 хүн нас баржээ. АНУ-ын нийслэл хот болон Аризона муж улсаас гадна Арканзас, Мичиган, Вермонт, Хойд Каролин, Массачусетс, Нью-Мексико, Нью-Йорк, Пенсильван, Юта, Кентукки, Индиана, Хавай, Мэриленд, Калифорни, Флорида болон Вашингтон муж улсад онцгой байдал тогтоосон байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler