|
Видео

Шинэ мэдээ

Калифорнид онцгой байдал зарлажээ

 

Калифорнид онцгой байдал зарлажээ

 

ВАШИНГТОН./AP/."COVID-19” халдварын улмаасАНУ-ын Калифорни муж улсаднас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдууланлхагва гарагт тус мужид онцгой байдал зарласан байна.


"Калифорнид коронавирусний халдварын нийт 53 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд аяллын хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн иргэн лхагва гарагийн өглөө нас барсан" гэж тус муж улсын захирагч Гэвин Ньюсом мэдээлжээ.


Калифорнийн Эрүүл мэндийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, онцгой байдал зарласнаар халдварын тархалтыг хязгаарлахад холбооны Засгийн газраас илүү их төсөв гаргуулах боломж бүрдэх ажээ.

 


АНУ-д өнөө өглөөний байдлаар "COVID-19”-өөр халдварласан хүний тоо 159болж, 11 хүн /Вашингтон муж улсад 10/ нас барсан байна.


Калифорни нь уг халдварын улмаас онцгой байдал тогтоосон АНУ-ын гурав дахь муж улс бөгөөд өмнө нь Вашингтон, Флоридагийн эрх баригчид ийм шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler