|
Видео

Шинэ мэдээ

НҮБ-ын төв байр олон нийтэд нээлттэй байдлаа түр зогсоожээ

НҮБ-ын төв байр олон нийтэд нээлттэй байдлаа түр зогсоожээ

 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик "Шинэ төрлийн коронавирусийн халдварыг даван туулахын тулд Нью-Йоркт дахь НҮБ-ын төв байр олон нийтэд нээлттэй бүх үйл ажиллагаагаа түр зогсоох бөгөөд НҮБ-ын аялал жуулчлалын үйл ажиллагаа бүгдийг нь түр хугацаатай зогсооно” гэж мэдэгдлээ.

Тэрбээр сэтгүүлчдэд, уг шийдвэрийг Нью Йоркийн орон нутгийн цагаар 10-ны өдрийн 20:00 цагаас хүчин төгөлдөр болно гэж мэдэгджээ. НҮБ халдварт өвчний тархалтыг тогтоон барихын тулд цаашид шаардлагатай арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэжээ.

Одоогийн байдлаар, НҮБ-ын төв байрладаг Нью-Йорк мужид коронавирусийн халдвар авсан 142 тохиолдол бүртгэгдсэн байна. Дужаррик "Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны ажилтнуудын дунд халдвар авсан тохиолдол гараагүй байна” гэлээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler