|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

П.Оюунчимэг: Амьд явах эрхийг зөрчигч хамгийн том субъект нь төр

П.Оюунчимэг: Амьд явах эрхийг зөрчигч хамгийн том субъект нь төрСүүлийн жилүүдэд хүний эрхийг олон хэлбэрээр зөрчиж байгаа талаар иргэд шүүмжлэх нь ихэссэн. Үүнээс хорих ангид хүмүүжиж байгаа ялтнууд эрүүл мэндээрээ хохирдог, албан тушаалтнууд нь эрүү шүүлт тулгадаг зэрэг олон гомдол гардаг. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Хүний эрхийг хамгийн ихээр зөрчиж, маргаан үүсгэдэг байгууллага нь ШШГЕГ байдаг. Үүнд хорих ангийн албан тушаалтан болоод тэдний үйл ажиллагаатай холбоотой гомдол санал их байдаг. Тэд үнэхээр хүний эрх зөрчөөд байна уу?

 -Хүмүүс энэ асуудлыг хорих анги л болохгүй байна гэж хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, хорих ангийн нөхцөл байдал хүний аминд хүрэхээр хүнд байдаг гэж ойлгоод байна. Энэ бол буруу. ШШГЕГ-ын харьяа хорих анги, цагдан хорих төв бол төрийн хамгаалалттай байр.

Тиймээс төр болсон бүх үйл явдалд хүссэн ч, эс хүссэн ч хариуцлага хүлээнэ. Цагдан хорих байранд хүн нас барсан асуудалд түүнийг хорьж цагдах үйл явцад бүх зүйл байгаа юм. Бичмэл хууль хэрэглэдэг улсын хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэж буй хүнийг цагдан хорих нь хуулиар нээлттэй.

Нээлттэй зүйл заалтыг хэрэглэхдээ алдаа гаргаад байна. Шаардлагатай бол хорьж шалгах нь зүй ёсны хэрэг. Харин хорих явцад тухайн хүний эрүүл мэнд амь настай холбоотой үйл ажиллагаанд хууль хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнууд мэдрэмжтэй хандах ёстой. Хорих ангид хүмүүжигчид өргөдөл өгөөд л байдаг.

Тэр хүн өвчин тусаагүй байтлаа хэдэн зуун удаа өргөдөл өгөхгүй биз дээ. Болохгүй болоод л өгч байгаа шүү дээ. Албан тушаалт нууд өргөдлийнх нь дагуу үзэж, уулзаад болохгүй бол III шатлалын эмнэлэгт нь шинжлүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Энэ бол хүн чанарын асуудал.

Прокурор, мөрдөн байцаагч, шүүгч бол хууль хэрэгжүүлж буй албан тушаалтан. Тэднийг тухайн хүнийг эмчил гээгүй. Эрүүл мэндээ хамгаалах эрхийг нь тухайн албан тушаалтнууд хязгаарлаж болохгүй л гэж байгаа юм.

Энд хорих байгууллага гэхээсээ илүү тухайн хүнийг хорьж, цагдах зөвшөөрөл өгсөн, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм гэдэг асуудлыг ярих хэрэгтэй.

-Хорих ангид байнга яригддаг асуудал бол эрүүдэн шүүлт. Энэ нь хүний эрхэнд ноцтой халдаж буй нэг хэлбэр гэж иргэд шүүмжилдэг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хорих анги дээр эрүү шүүлтийн асуудал байнга ярьдаг. Бид 25 хорих ан гийн албан хаагчдад сургалт явуу лах үеэр ажилчин, албан хаагчдын эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгаж үзсэн. Хэрэг жилтээр шууд зодож нүдээд тухайн хүнийг бэртээсэн, эрүү шүүлтэд оруулсан асуудал бараг гараагүй.

Мэдээж албан тушаалтан ажилдаа хариуцлагагүй хандсан, албан тушаал эрх мэдэлтэй холбоотойгоор эрүү шүүлтэд оролцсон асуудлыг ярьсан. Тухайн үед нь ШШГЕГ-ынхан гомдлын дагуу хариуцлага тооцож ажилласан баримтууд байгаа.

-Хорих ангийн боловсон хүчин хэр хүрэлцээтэй байна вэ. Сүүлийн үед хорих ангид ажиллах албан хаагчид цөөрсөн гэсэн мэдээлэл байдаг?

-Маш хүндрэлтэй байгаа. Яахав, төвлөрсөн хорих ангиуд, цаг дан хорих төвд дээд мэргэжилтэй эмч нар ажиллаж байна. Орон нут гийн цагдан хорих төвд дээд боловсролтой эмчийн орон тоо байгаа ч боловсон хүчин огт байхгүй гэж хэлж болно.

Яагаад гэхээр ажиллах нөхцөл, цалин мөнгөний асуудлаас болдог байх. Иймд ШШГЕГ-аас боловсон хүчин бэлтгэх талд анхаарал хан дуулах цаг нь болсон. Хууль зүй, дотоод хэргийн яам гэж тухайн үед байсан. Хууль зүйн яам, ШШГЕГ хамтраад журам гаргасан.

Уг журамд цагдан хоригдож байгаа этгээд төвлөрсөн хорих ангийн эмнэлэг болон орон нутгийн III шатлалын эмнэлэгтэй хамтарч ажиллах журам батал чихаад явж байна.

Түүнээс биш аймгуудын цагдан хорих төв, төвлөрсөн хорих ангиудад 100 хувь дээд мэргэжилтэй боловсон хүчин байхгүй байна. Гэхдээ эмч цагдан хоригдогсдод яаралтай түргэн тус ламж үзүүлж чадаагүйгээс хохирсон ялтнуудын асуудал өнөөдөр байхгүй байна.

-Согтуугаар жолоо барьж явсан иргэдийг баривчилж түр саатуулдаг. Гэтэл саатуулах байранд орсон иргэд "Албан хаагчид нь маш хэрцгий, гэмт хэрэгтэн шиг харилцдаг” гэсэн гомдол гаргадаг. Үүнд танайхаас хяналт шалгалт хийдэг үү?

 -Баривчлах, түр саатуулах бай ранд захиргааны журмаар арга хэмжээ авсан хүмүүсийг саатуулдаг. Мэдээж хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. Бид саатуулах байрны нөх цөлийг шалгаж байсан. Нөхцөл нь угаасаа болохгүй байгаа.

Яагаад гэхээр нурах шах сан байранд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар олон удаа дүгнэлт гаргаж өгсөн. Мөн төв лөрсөн халаалтгүй байр шүү дээ. Тиймээс саатуулах байрыг өөр газар шилжүүлэх зөвлөмжийг ЦЕГ-т сүүлийн 3-4 жил тогтмол асуудал болгож, тавьж байгаа.

-Хөдөлмөрийн мөлжлөгийн талаар маргаан их. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлдэг. Тэгвэл сүүлийн үед хоригдлуудаар албадан ажил хийлгэх боллоо гэж байна. Олон улс хөдөлмөрийн мөлжлөгийг хүний эрхийн хүрээнд юу гэж авч үздэг вэ?

-Хөдөлмөрийн мөлжлөгтэй холбоотой асуудлаар Монгол Улс олон улсын хөдөлмөрийн бай гууллагын конвенцод нэгдэж орсон. Мөлжлөг гэдэг талаас нь авч үзвэл тухайн хүний хүч хөдөлмөрөөс давсан, тохирсон цалин хөлс олгохгүй, ажиллах нөхцөл хүнд байгааг хэлдэг.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2011 онд насанд хүрээгүй хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалтыг баталж гаргасан. Тэгэхээр хэрэгжилт огт байхгүй гэж хэлж чадах гүй. Хөдөлмөр эрхлэх насны хязгаарлалт бий. Хөдөлмөрийн мөлжлөгийн хувьд ямар нөхцөл нь мөлжлөг болоод байна вэ гэдэгт судалгаа хийх хэрэгтэй

-Хүний эрхийн үндэсний комиссоос хамгийн сүүлд барьцаат зээлийн газруудад хяналт шалгалт хийсэн. Зөрчил арилгуулах тал дээр танайхаас ямар ажил зохион байгуулах вэ?

-Зөвхөн барьцаат зээлийн газар гэлтгүй салбар салбарын хү рээнд хүний эрх зөрчиж бай- на уу гэдэгт тулгуурлаж то моохон хэмжээний шалгалт хий сэн. Ломбард ажиллуулагчид иргэдийн өмчлөх эрхийг хөндөж байгаа эсэхийг шалгасан. Зүгээр нэг шалгалт хийгээд өнгөрөхгүй.

Илэрсэн зөрчлийг арилгуулах тал дээр бид тодорхой шаардлага, зөвлөмж хүргүүлнэ. Дараа до лоо хоногт эрхзүйн боловсрол олго дог их, дээд сургуулиудад боловсролыг тэгш олгож байна уу гэдгийг шалгана. Хүний эрхийг хамгаалагчдын эрхзүйн байдал ямар байгааг бас судалж, шалгана. Үндсэндээ он дуусахаас өмнө 3-4 томоохон шалгалт хийнэ.

-Хүний амьд явах эрхийг олон байдлаар хязгаарлаж байна. Тухайлбал, барилгын ослоор, гудамжинд явж байгаад төмөрт цохиулаад амь насаа алдаж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

-Хүний амьд явах эрхийг зөрчигч хамгийн том субъект нь төр. Учир нь, аливаа нийгэмд бүх улс өөрийн гэсэн хууль эрхзүйн орчинтой байдаг. Тэр хууль эрхзүйн орчин нь хүний амьд явах эрхийг хэр баталгаажуулж өгсөн бэ гэдгээс тухайн улсын олон улсын төвшинд үнэлэгдэх шалгуур нь болдог.

Аливаа улс орон эрхзүйн тогтолцоогоороо тодорхой төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноохоор байвал шүүхийн хамгийн сүүлийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүний амьд явах эрхэнд халддаг. Гудамжинд явж байгаад хүн ямар нэг зүйлд цохиулаад амиа алдах, бэртэж, гэмтэж буй нь хуулийн хэрэгжилт байхгүйг харуулж бай гаа юм.

Барилгын талбай л гэхэд хамгаалалттай, орчны аюулгүй байдлыг бүрэн хангаж үйл ажиллагаа явуулах ёстой гээд бүх зүйлийг хуульчлаад өгчихсөн. Гэтэл хуулийн толгой дээр компаниуд гарчихсанд гол учир нь байгаа юм.

Хуулиас дээгүүр ааш аяг гаргаж байгаа компанийн захирал, иргэнийг нэг өдрийн талхны мөнгөөр л торгож шийтгэдэг. Ийм байхад тэд яаж хууль дээдэлж, хэрэгжүүлэх юм бэ. Хариуцлага гэдэг тухайн үйлдэлд нь тохирсон байх ёстой.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler