|
Видео

Шинэ мэдээ

“Ган-Илч” ХХК нь О.Бат-Эрдэнэтэй үгсэн хуйвалдаж, тендерийн мөнгө завшсан уу ?

 

“Ган-Илч” ХХК нь О.Бат-Эрдэнэтэй үгсэн хуйвалдаж, тендерийн мөнгө завшсан уу ? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдээд байгаа Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ,  Ерөнхий прокурор С.Гансэлэм нартай холбоотой авилга, албан тушаалын гэх хэргийн тухай "Ган-Илч” ХХК нь О.Бат-Эрдэнэтэй үгсэн хуйвалдаж, тендерийн мөнгө завшсан байж болзошгүй гэсэн хэргийн талаар "Ган илч” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганхуягаас тодруулга авсан юм.  

 

Тэрээр хэлэхдээ 2017 оны 12 дугаар сард Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Төрбат: "...манай ажилчдын орон сууцны дэд бүтцийн ажлын тендер зарлагдах гэж байгаа, танай компани аймагтаа энэ төрлийн ажил хийх эрхтэй ганц компани юм байна, материал бүрдүүлж өгөөч..” гэсэн хүсэлт ирүүлсэн. "Ган-Илч” ХХК тендерийн материалыг боловсруулж, тендер шалгаруулах эрх бүхий байгууллагад өгсөн. Тендерт ялж, мөнгө нь орж ирсэн. Энэхүү тендер шалгаруулалтын хөшигний цаадах нарийн ширийн асуудлуудын талаар бид огт мэдэхгүй бөгөөд бидэнд хамаа ч үгүй. Харин ч "Ган-Илч” ХХК-ийн удирдлага Аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажилчдын орон сууцны дэд бүтцийг барих ажил, үйлчилгээ нь албан тушаалаа урвуулан ашагласан үйлдэл байж болзошгүй талаар Авилгатай тэмцэх газарт мэдэгдэж байсан гэж хариулаа. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler