| |
Видео
Шинэ мэдээ
Нэг хэсэг нь хожиж нийтээрээ хохирдог энэ шударга бус тогтолцоог яанам бэ? БОЛСОН ЯВДАЛ
Намар нэг тариаланчин 300 тн буудай хураан авчээ. Түүнийгээ нэгэн гурилын үйлдвэрт тушааж борлуулж гэнэ.
Тариаланчин: Хөгшөөн найз нь
буудайн урамшуулал ахиу авах гэсийн. Яаманд өгдөг бичгээ 600 тн гээд
300-аар илүү хийгээд өгвөл мань нь 30 сая хусах боломжтой болно.
Найздаа нэг туслаач.
Гурил үйлдвэрлэгч: Туслая
туслая, тэгэлгүй яахав. Би бас үнэ тогтворжуулахын Монгол банкны 4
хувийн хүүтэй зээлээс нь авахын тулд хоёулаа нэг мөсөн 900 тн гээд
бичээд өгвөл мань нь чиний буудайн төлбөрийг ч төлнө, цаана нь надад
хямд эргэлдүүдэх боломжтой 300 сая үлдэнэ. Тэгж тохирох уу.
Тариаланчин: Яг зөв. Аль алинд ашигтай.
Гурил үйлдвэрлэгч: Манай төр засаг ч үндэснийхээ үйлдвэрлэлийг жинхэнээсээ дэмжиж байна шүү.