|
Видео

Шинэ мэдээ

ОУВС тусгай хөтөлбөрөө Монголд дуустал нь үргэлжлүүлнэ

 
 

ОУВС тусгай хөтөлбөрөө Монголд дуустал нь үргэлжлүүлнэ

 

  • Дэлхийн банкны хаврын уулзалтаар "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэнэ
  • "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжүүлсэнээс хойш инфляц тогтворжиж, улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэж, эдийн засагт өсөлт бий болсон. Эдгээр нь үгүйсгэж үл болох өнгөрсөн хугацааны бодит өөрчлөлт

ОУВС-тай хамтарч эрх баригч МАН-ын Засгийн газар "Өргөтгөсөн санхүү жилтийн хөтөлбөр” хэрэгжүүлснээс хойш инфляц тогтворжиж, улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэж, эдийн засагт өсөлт бий болсон. Эдгээр нь үгүйсгэж үл болох өнгөрсөн хугацааны бодит өөрчлөлт. Гэхдээ үүнийг ирэх хугацаанд тогтвортой хадгалж, үргэлжлүүлэх эсэх нь манай улсаас хамаарч байна. Ж.Эрдэнэбатын байгуулсан хөтөлбөрийг У.Хүрэлсүх, түүний Засгийн газар үргэлжлүүлж, үр шимийг нь хүртэж, нэр нүүр олж яваа. 36 сарын хугацаанд хэрэгжих учиртай хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусгавар болно. Хөтөлбөр хэр үр дүнтэй байсныг хоёр тал ажил хэрэгчээр хэлэлцэж, дор бүрнээ өнгөрсөн гурван жилийн ололт, дутагдлаа ярилцах цаг улам ойртлоо. Ийм хариуцлагатай цаг мөч тулсан үед тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай шийдвэр Засгийн газар гаргаж, үүнийг нь УИХ хууль болгон баталснаар тэс өөр нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн харилцаанд цав суулаа. Сангийн яам, Монголбанк тэргүүтэй төсөв, мөнгөний бодлого тодорхойлох эрхмүүд ирэх дөрөвдүгээр сард Дэлхийн банкны хаврын уулзалтаар ОУВС-гийнхантай уулзахаар байна. Энэ үеэр 36 сар хэрэгжсэн хөтөлбөрийн үр дүнг ярилцах аж. Уулзалтын гол сэдэв зөвхөн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” байхаар байна. Үүнээс өмнө хоёр тал уулзах албан ёсны тов гараагүй байна. Хэдий төсвийн шинжтэй хавтгайруулсан халамжийн бодлого Засгийн газар хэрэгжүүлэхээ зарласан ч бидэнд ирсэн мэдээллээр, хөтөлбөр зогсохгүй бөгөөд хүрэх ёстой хугацаатайгаа золгох аж. Харин дараагийн хөтөлбөр байх эсэх асуудал улам бүрхэг болж эхэлж байна. Монгол Улсын Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй, бэлэн мөнгө тараахтай ижилхэн шийдвэр гаргасан гэж ОУВС үзэж буй. Энэ нь дахин тус сангаас манай улс дэмжлэг хүсэх боломж улам хяз гаарлагдмал болж байгааг давхар илтгэнэ. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний зохистой бодлого алдагдах эрсдэл нэгэнт бий болж, Монголын улстөрчид зарчмаасаа ухарсан үйл явдал энэ болов. Төсөв, мөнгөний хатуу, хямгатай бодлого хэрэгжүүлэхээ удаа дараагийн хэлэлцээрийн явцад илэрхийлж, улс оронд үүссэн нүүр тулсан эдийн засгийн хямралаас цаг алдалгүй гарахаа манай улс тунхаглан байж дээрх хөтөлбөрт нэгдсэн. Бид өөрсдөө удаа дараа гуйж байж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гэсэн үг. Тэгвэл сонгууль угтсан, сонгогчдоос оноо авах гэсэн харалган шийдвэр цаашид олон улсаас санхүүгийн тусламж, дэмжлэг хүсэх, дунд болон урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлэхэд ихээхэн төвөгтэй нөхцөл байдал үүсгэлээ. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд төв банк гадаадын санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах тухай тогтоолын төсөлд тусгасан. Үүний дагуу Монголбанк ажиллах боловч олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсад итгэх, тэдний итгэлийг олоход бэрх болж байна. Итгэлээ гэхэд бидэнд олдох боломж хатуу шалгуур нөхцөлтэй байх нь дамжиггүй. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүн хангалтгүй байсан, тэр тусмаа ОУВС энэ удаа сэтгэл гонсгор үлдэх шалтгаан нь төрөөс иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр болоод байна. Сангийн сайд ууртай байна. Төсөв ашигтай гарч, алдагдал буурсан ч улс төрийн шийдвэр эдийн засгийн бодлого болж, ОУВС-тай байгуулсан гэрээгээ бид зөрчөөд байгаа ч "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тав дугаар сар хүртэл зогсохгүй үргэлжлэх аж. 2019 онд манай улсад ОУВС-гаас нэмэлт санхүүжилт олгогдоогүй байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилт хийгдсэн талаар төв банк оны өмнө мэдээлсэн.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler