| |
Видео
Шинэ мэдээ
“Saudi Aramco” газрын тосны үнээ бууруулна
НЬЮ-ЙОРК./Bloomberg/.Саудын Арабын газрын тосны "Saudi Aramco” компани Европын хэрэглэгчдэд зориулжхоёрдугаар сард нийлүүлэх"Arab Light” сортын газрын тосныхоонэг торхны үнийг 2.2 ам.доллароор бууруулна.
Түүнчлэн Газар дундын тэнгисийн орнуудад зориулж хоёрдугаар сард нийлүүлэх газрын тосны нэг торхны үнийг 2.9 ам.доллароор бууруулах юм байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын газрын тосны зах зээлд Саудын Арабын газрын тосны үнэ нэг торх нь 0.2 ам.доллароор нэмэгдэж байгаа аж. Азийн хэрэглэгчдийн хувьд хоёрдугаар сард нийлүүлэх газрын тосны үнэ өөрчлөгдөхгүй хэмээн "Bloomberg"агентлаг мэдээлсэн байна.
Монцамэ агентлаг