![]() |
Видео
Шинэ мэдээ
О.Баасанхүү: МИАТ-ийн нисгэгчдийг "хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн" гээд нислэгийг нь хойшлуулсан
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар өнөө өглөө нэгэн эх сурвалжид мэдээлэл өглөө. Тэрбээр "МИАТ компани замбараагаа алдсан. Дэд дарга нь саяхан хэрэгт холбогдоод удалгүй цагаатгагдсан сурагтай.
Нисгэгчид Германы таван одтой зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглээд тэр буудлыг түйвээсэн. Үүнээс үүдэлтэй өчнөөн нэхэмжлэх бичиг манай улсад ирэх гэж байна.
Монгол руу нислэг үйлдэх гэж байхад нь Германы талаас нисгэгчдийг "согтуурлын зэрэгтэй байна" гээд нисгээгүй. Маргааш нь "хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн" гээд дахин нислэгийг нь хойшлуулсан байгаа юм. Онгоц хойшлуулна гэдэг асар их зардлаар хэмжигддэг. Тийм болохоор хариуцлага тооцож чаддаггүй салбарын сайд нь өөрөө хариуцлага үүрэх ёстой" гэж мэдэгдлээ.
![](/templates/kingnews/images/logo.png)