|
Видео

Шинэ мэдээ

АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийг түр хугацаанд зогсоожээ

АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийг түр хугацаанд зогсоожээ

 

ВАШИНГТОН. /Axios/. Хонконг дахь ардчилал ба хүний эрхийн тухай хууль АНУ-д батлагдсантай холбоотойгоор АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрт хүрэх яриа хэлэлцээ түр хугацаанд зогсжээ. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжууд мэдэгдсэн байна.
"Хонконгийн тухай хуультай холбоотойгоор худалдааны хэлэлцээрт хүрэх зөвөлгөөн одоогоор түр зогсоод байгаа” хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
 
Түүнээс гадна АНУ-ын өмнө нь ногдуулсан гаалийн татварыг цуцлах, худалдааны гэрээг хэрэгжүүлэх механизм, АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад олгох БНХАУ-ын эрх баригчдын баталгаатай холбоотой хэд хэдэн асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг "Axios” цахим хуудас цохон тэмдэглэжээ.
 
Эцсийн байдлаар худалдааны хэлэлцээрт хүрэх хүрээнд эхний үе шат өндөрлөж байгааг тэмдэглэсэн хэлэлцээрт хаана гарын үсэг зурахыг АНУ-ын засаг захиргаа шийдээгүй байгаа юм. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler