|
Видео

Шинэ мэдээ

Худалдааны хэлэлцээрээ цуцлахаар судалж байна

Худалдааны хэлэлцээрээ цуцлахаар судалж байна

 


АНУ энэ сарын 10-наас БНХАУ-ын импортын олон төрлийн бараанд ногдуулах татварыг 10-25 хувиар нэмнэ гэж ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр орны төрийн тэргүүн нар Аргентинд болсон их хорийн уулзалтын үеэр худалдааны дайнаа зогсоож хэлэлцээр хийхээр болсноо мэдэгдэхээр тохиролцсон юм. Тиймээс Доналд Трамп талууд 90 хоногийн хугацаанд хоорондын маргаанаа шийдвэрлэвэл өнгөрсөн сарын 1-нээс жилд БНХАУ-аас импортлох 200 тэрбум ам.доллартай тэнцэхүйц үнэтэй бараанд ногдуулах татварыг 10-25 хувиар өсгөхгүй гэж амласан ажээ. Харин БНХАУ-ын эрх баригчид үүнийг нь АНУ-ын зүгээс талуудын хооронд худалдааны хэлэлцээр байгуулахад ойрхон байсан хэлэлцээрт Бээжинд дарамт үзүүлэх аргыг хайж байгаагийн  шинж  гэж үзсэн байна. Тиймээс БНХАУ АНУ-тай хийж байгаа худалдааны хэлэлцээрийг цуцлах боломж байгаа талаар судалж байгаа ажээ. Гэхдээ "Вашингтон пост” сонинд олон эх сурвалжийн мэдээлснээр энэ хэлэлцээрийг хойшлуулах шийдвэр нь Вашингтонд айлчлал хийхээр төлөвлөсөн БНХАУ-ын дэд сайд Лю Хэгээс хамаарах юм байна. Харин сүүлийн долоо хоногт Доналд Трамп энэ хэлэлцээрийг  дэмжихийн тулд татвар ногдуулахгүй байх асуудлыг  хойшлуулж байсан юм. Гэвч өнгөрсөн ням гаригт твиттертээ  "Энэ баасан гаригаас  эхэлж БНХАУ-ын импортын бараанд ногдуулах татварыг 25 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр Хятадын  хямд үнэтэй бүтээгдэхүүн их байх болно” гэж жиргэжээ. Мөн БНХАУ-тай хийж байгаа худалдаа хэлэлцээр удаан ч гэсэн үргэлжилнэ. Энэ нь талууд хэлэлцээр хийхийг зорьж байгаатай холбоотой гэж нэмж бичжээ. Түүнээс гадна Доналд Трамп өнгөрсөн баасан гаригт БНХАУ-тай хийж байгаа хэлэлцээр амжилттай болж байна гэж үзэж байсан юм.  Харин "Валл стрийт Журнал” сонин өмнө нь БНХАУ-ын Засгийн газар АНУ-тай хийж байгаа  11 дэх удаагийн худалдааны хэлэлцээрийг цуцлах боломжийн талаар судалж байгаа талаар мэдээлж байсан. Гэхдээ  Лю Хэ энэ асуудлаар Вашингтонд очихоор төлөвлөж байсан хугацаанаасаа  гурван хоногийн өмнө энэ сарын 9-нд Вашингтон руу айлчлаад өдөртөө буцна гэж энэ сонинд эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Лю Хэгийн хийх энэ айлчлалынхаа үеэр БНХАУ маргааныг сайнаар шийдвэрлэхийг зорьж байгаа аж. Мөн хэдийгээр Доналд Трампын сүрдүүлгийн улмаас хэлэлцээрээс зайлсхийж байгаагаа харуулахыг хүссэн байна.

 
Х.Оюунболд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler