|
Видео

Шинэ мэдээ

Брэд Питт 25 насаар дүү бүсгүйтэй болзож эхэлжээ

 

Брэд Питт 25 насаар дүү бүсгүйтэй болзож эхэлжээ

 

Жүжигчин Брэд Питт хувийн амьдрал гэхээсээ илүү уран бүтээлдээ анхаарч, нам гүмхэн байсан билээ. Тэгвэл 55 настай жүжигчнийг саяхнаас залуу жүжигчинтэй романтик харилцаа үүсгэсэн гэж Холливудын шар хэвлэлүүд мэдээлжээ. 30 настай Алия Шокат нь нэрд гарч яваа жүжигчин аж. Брэд, Алия нарыг архитектур сонирхдог ижил хобби нь холбожээ. Тэд Лос-Анжелест үзэсгэлэн үзэж яваад гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

Хоёр жүжигчин хамтдаа байж харагдахаас аль болох зугтаж байсан ч галерейгаас гараад ресторан руу хамт явжээ. Тэд хоорондоо ярилцан, инээлдэж, аз жаргалтай харагдаж байсан гэнэ.

 

Zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.