![]() |
Видео
Шинэ мэдээ
“ZTE” компанийн цэвэр ашиг ихээхэн өсжээ
БНХАУ-ын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "ZTE” компанийн энэ оны эхний гурван улирлын цэвэр ашгийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 156.9 хувиар өсжээ.
2019 оны 1-9 дүгээр сарын хугацаанд "ZTE” компанийн цэвэр ашиг 4.13 тэрбум юань буюу 580 сая ам.доллар хүрч, орлогын хэмжээ 64.24 тэрбум юань хүрч өссөн байна. "ZTE” энэ хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийн ажилд 9.36 тэрбум юанийг зориулсан нь үйл ажиллагааны орлогын 14.6 хувьтай тэнцжээ.
"Манай компани дэлхий даяар "5G” сүлжээний 35 арилжааныгэрээ байгуулж, 60 гаруй үүрэн холбооны оператортой нягт хамтран ажиллаж байна” гэж "ZTE” компанийн мэдэгдэлд дурдсан байна.
