|
Видео

Шинэ мэдээ

Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр

Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр

 

Гэр бүлийн хоёр нэг бүсгүйд дурлаж гурвуулаа хамтран амьдрах болсон ховор, сонин тохиолдол АНУ-ын Вашингтон мужийн Кенневик хотод болсон байна.

Кроссфитын бэлтгэлийн танхимын эзэн бүсгүй Мэри Бариллас (Mary Barillas) өөрийн нөхөр, бизнесийн хамтрагч Лео (Leo Barillas)-той 13 настай байхдаа танилцаж, дөрвөн жилийн дараа нь гэрлэж байжээ.

Хоёр хүүхдийн эцэг, эх болсон залуус 2015 онд өөрсдийн үйлчлүүлэгч Кимберли Слэгл (Kimberlee Slagle)-тэй үерхэж эхэлсэн байна. Жирийн үерхэл нь удалгүй халуун дотно харьцаанд шилжиж 2017 оны зургаадугаар сард Кимберли хоёр хүүхдийн хамт Барилласын гэрт хамтдаа амьдрахаар нүүн иржээ.


"Бид 2016 онд бие биедээ дурласан. Гэхдээ шууд анхны харцаар биш л дээ. Өөр өөр цаг үе, нөхцөл байдалд дурлалын од "харвасан” л даа. Хамтдаа амьдрах нь бид бүгдэд сайхан байх юм байна гээд л шийдвэртэй алхам хийсэн. Полиамор нь ийм харьцаатай болж байгаа хүмүүсээс үнэнч шударга, нээлттэй байхыг "шаарддаг”. Бидний энэхүү харьцаа нийгмийн хэм хэмжээнээс гажсан зүйл гэдгийг ойлгож байгаа” хэмээн Лео ярив.

Өвөрмөц гэр бүлийн залуус хамтын амьдралынхаа сонин хачнаас @pnwtriad16 инстаграм хуудсандаа оруулж, хүмүүсийг шударга нээлттэй байж, бусдаас онцгой байхаасаа айж ичихгүй байхад зоригжуулахыг хүсдэг байна.


"Бидний харьцаа уламжлалт харьцаанаас нэг их өөр байдаггүй. Хардалт энэ тэрээ бол байна шүү дээ. Гэхдээ бид үүнийгээ хэрхэн давж гарах арга ухаанаа олсон. Бид хоорондоо сайтар ярилцдаг” хэмээн ярих Лео хайртай бүсгүйчүүдээсээ нуруугаар намхан гэдгээс ичдэггүй гэнэ.

"Өөрөөсөө өндөр бүсгүйчүүдтэй "явалддаг” гэдгээсээ би санаа зовдоггүй. Харин ч надад ямар онцгой зүйл байгаа юм бол гэж хүмүүсийг бодролд оруулж байгаадаа бахархдаг” гэж Лео хошигнов.


Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler