| |
Видео
Шинэ мэдээ
ГЕГ-ын дарга Б.Асралтыг шалгаж эхэлжээ
УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийн дүү гэдгээр олны танил болсон Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.
Өмнө нь Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын хэргийг шалгаж прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин одоо АТГ-ын Мөрдөн байцаах албанаас Б.Асралтыг дахин шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж баталж байна.
Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 5 сарын 17 ны 126-р тогтоолоор Б.Асралт гэгч нь 2017 оны 03 сарын 09-ны А/37, 2017 оны 06-р сарын 30 ны А/162-р тушаалаар удаа дараа хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосныг тогтоосон аж. Энэ нь 1.200.000.000 төг бараанд татвар төлөхгүй оруулж улсыг хохироосон үйлдэл гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн юм.
П.АНИР
Оллоо.мн