|
Видео

Шинэ мэдээ

ОХУ-д суух элчин сайдад Сү.Батболдын нэр яригдаж эхэлжээ

Удтал эзэнгүй байсан ОХУ, БНХАУ-ын элчин сайдуудын суудал эзэнтэй болохоор болжээ.  Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар  Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Дэлгэрмааг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлж байв.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэхүү чухал албан тушаал эзэнгүйдэж МАН-ынхан хэнийг тус улсад суух элчин сайдаар томилох вэ гэдэг дээр удаан ярилцсаны эцэст УИХ-ын гишүүн Сү.Батболдыг зүтгүүлэхээр болсон тухайг ойрын эх сурвалж мэдээлэв.

Түүнийг зүтгүүлэх болсон шалтгаан нь гэвэл паралментад олон жил суусан туршлагатай улстөрчөөс гадна Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа ОХУ-тай тун ойрхон шадарлаж нөлөө бүхий хүмүүстэй нь хэл амаа ойлголцож чаддаг нэгэн байсан хэмээн тодорхойлжээ. Тухайлбал, энэ сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаар маш чухал асуудал хөндсөний нэг нь Газын хоолойг Монголоор дайруулж тавих байв. Энэхүү айлчлалын дараа улстөрчид В.Путинтэй учраа олж, нөлөөлж чадах эрхмийг хайсаны эцэст ийнхүү Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг сонгоход хүрсэн аж. Учир нь  түүнийг ОХУ-д  суух элчин сайдаар томилсон тохиолдолд манай улс В.Путинтай 100 тэрбумын хөрөнгийн хэлэлцээр,  шугам хоолойг хийж чадах ганц хүн нь түүнийг гэж үзжээ. Мэдээж тус албан тушаалд Сү.Батболдоос гадна бас нэг хүний нэр яригдсан ч МАН-ын гишүүд хамгийн зөв сонголт нь Сү.Батболдыг хэмээжээ.

Харин БНХАУ-д элчин сайдаар Ерөнхийлөгчийн хүн гэгдэх ҮАБЗ-ийн дарга А.Гансүхийн нэр яригдаж эхлээд байгаа аж. Мөн тус улсын элчин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч одоог хүртэл суудал нь эзэнгүйдсэн учраас яаралтай дээрх хоёр улсыг эзэнтэй болгохоор МАН-ынхан шавдаж байгаа аж.

Т. Болор-Эрдэнэ

ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler