|
Видео

Шинэ мэдээ

Хонгилын шүүгч, өмгөөлөгчид “ажлаа” хийсээр л явна

Ц.Элбэгдорж тэргүүтний байгуулсан "Шударга бусын хонгил” нурж байгаа гэх гэх итгэл нийгэмд байгаа ч амьдрал дээр тэд "ажлаа” хийсээр, шударга бусыг өмгөөлсөөр байна.

"Эрэл”-ийн гэгдэх Б.Эрдэнэбат "Хөгжлийн банк"-наас ямар ч барьцаагүйгээр 23 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авчихаад нэг ч доллар эргүүлэн төлөөгүй гэх ноцтой луйврын хэрэг саяхан илэрсэн билээ. Түүний энэ хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад нөлөөлөх зорилгоор алдарт "хонгилын” шүүгч, өмгөөлөгчид хүчин зүтгэх болжээ. Тодруулбал Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Зориг, хонгилыг бүтээгчдийн хэргийг өмгөөлдгөөрөө зартай болсон өмгөөлөгч Х.Энхбат нар гайхал Б.Эрдэнэбатыг гэмээс мултлахаар чармайж явна. Хонгил нурах нь битгий хэл хонгилын "баатрууд” далд горим шилжиж, хийдгээ хийсээр, олдгоо олсоор явааг энэ хэрэг харуулах бололтой.  

Б.Эрдэнэбат нь их хэмжээний банкны өрөөс гадна бусдаас хөрөнгө оруулалт нэрээр олон тэрбум төгрөг залилсан, нэг барьцааг олон банкинд тавьж мэхэлсэн зэрэг хэд хэдэн асуудлаар цагдаад шалгагдан, зарим хэрэг нь шүүхэд шилжээд байгаа юм. Өрөнд баригдаж "цайрахдаа” Б.Эрдэнэбат "Эрэл” компанийн байранд тэдний зарим эд хөрөнгийг нь битүүмжлэхээр очсон АТГ, ЭЦГ-ын ажлын хэсгийн мөрдөн байцаагч Д.Батболд руу дайрч, алгадах зэргээр биед халдсан хэрэг өдүүлж байлаа. Гэвч Ерөнхий шүүгч хийж асан Ц.Зоригийн нөлөөллөөр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасан "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” хэргийг нь шүүх хэрэгсэхгүй болгож, буцааж амжаад байгаа юм.

Б.Эрдэнэбат нь нийтдээ 70 шүүгчдэд Эрэл компанийн барьсан орон сууцнуудаас бэлгийн журмаар болон нэн хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байсан гэх агаад бусдад "шүүх дээр надад торох зүйл байхгүй” хэмээн аархаж явдаг гэсэн мэдээлэл байх аж. Түүний сайрхал бодитой байх магадлалтайг илтгэх олон хэрэг бий.

1990-2000 оны үест "Эрэл” компани Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн хөндий, Бөөрөлжүүтийн ам, Мод мухар зэрэг газруудад алтны олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг сүйтгэсэн хэргүүд бүгд шүүх дээр очоод замхарч байлаа. Б.Эрдэнэбат хамтрагчидтайгаа хөрөнгө мөнгө, лицензийн маргаан хийж шүүхээр шийдүүлсэн тохиолдол бүртээ ялдаг байжээ. Бүх шатны шүүхийг даваад Үндсэн хуулийн Цэц дээр очсон маргаанд хүртэл ялдаг байсан ажгуу. Өнөөдөр Б.Эрдэнэбатад "өртэй” шүүгчид түүнд холбогдсон хэргүүдийг хэрэгсэхгүй болгох, сунжруулах замаар хаан хэлэлцэх хугацааг дуусгах, хуулийн хариуцлага ногдуулахаас зайлсхийх зэрэг илт нөлөөлөлд авсан үйлдлүүд хийхгүй гэх итгэл алга. Эрэл компани татвараас 27 тэрбум төгрөг зувчуулсан гэх ноцтой хэрэг дэгдсэн ч аанай л шүүхийн шатанд замхарчээ.

Сүүлийн нэг жишээ хэлэхэд, 2017 оны 6 дугаар сарын 8-нд Хаан банкны нэхэмжлэлтэй "Эрэл” ХХК-д холбогдох 33 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд "Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нараас хохирол учруулсан мөнгийг гаргуулж, хариуцагч "Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаануудыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан ч Ц.Зориг, Х.Энхбат нарын нөлөөллөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэл саатаад байгаа юм.

Хөгжлийн банкны ТУЗ-өөс "Эрэл” ХХК-д олгосон зээлийн барьцаанд зээлдэгчийн Хан-Уул дүүргийн III хороонд байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн газар эзэмших эрхийг барьцаалахыг даалгасан байдаг ч Б.Эрдэнэбат ямар аргаар барьцаа хөрөнгөгүйгээр зээлээ авч чадсан нь нэн ойлгомжгүй байгаа билээ. Байшин үйлдвэрлэх комбинат төсөлд зориулж 2014 онд олгосон зээлээс 13.1 еврог Б.Эрдэнэбат 2019 оны 6 дугаар сард төлж барагдуулсан байхаар гэрээнд заасан байна.

Гэтэл "Эрэл” компани нь нэг ч долларын эргэн төлөлт хийгээгүй өдий хүрсэн атлаа зээлийн хугацааг 5-8 жилээр сунгах, эргэлтийн хөрөнгө гэж дахин 30 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөх зэрэг зарчимгүй шаардлагуудыг Хөгжлийн банканд ирүүлжээ.

Одоо энэ луйврын хэргээ шударга бусын хонгилоос сугарч хоцорсон шүүгчдийн тусламжтайгаар цайруулж чадна гэдэгтээ Б.Эрдэнэбат итгэл төгс явна. Зарим эх сурвалжийн мэдээллээр "Ерөнхий шүүгч асан Ц.Зоригийн асар үнэтэй эмчилгээний зардлыг Б.Эрдэнэбат авсан зээлийн мөнгөнөөсөө төлсөн, шүүх дээрх маргаануудаа өөрт ашигтайгаар шийдүүлэхэд зориулж их хэмжээний мөнгө тараасан” гэж байгааг хууль хяналтынхан магадлах, шалгах ёстой. 

Б.Булгантамир

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler