|
Видео

Шинэ мэдээ

Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татлаа

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татахаар болжээ. 

Тэрээр 2016 оны 58 дугаар тогтоолоор томилсон ерөнхий консулаар томилсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэлд нэр холбогджээ. Тиймээс Засгийн газраас холбогдох хууль тогтоомжийн дагуу Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татаж, хариуцлага хүлээлгэхээр болжээ.

С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байсан.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler