|
Видео

Шинэ мэдээ

Тогтолцоо бус томилгоотой зууралдсан хаврын чуулган

Хаврын чуулган юу амжуулав?

Одоогоос хоёр сарын өмнө хуралдаж эхэлсэн УИХ-ын хаврын чуулган дараах 29 төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл (баталсан),

2.Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан (баталсан),

3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт (баталсан),

4.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл (баталсан),

5.Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл (баталсан),

6.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

7.УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8.Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,

9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл,

10.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12.Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл,

13.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (баталсан),

14.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (баталсан),

15.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (баталсан),

16.Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,

17.Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,

18.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

19.Өмгөөллийн тухай хуулийн төсөл,

20.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

21.Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,

22.Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (баталсан),

23.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24.Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

25.Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

26.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

27.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

28.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл (баталсан),

29.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

Хаврын чуулган завсарлахад сарын хугацаа үлдлээ. УИХ өнгөрсөн хоёр сарын хугацаанд дээрх 29 төслийнхөө 10-ыг нь баталжээ. Мөн үүнээс гадна жагсаалтад багтаагүй Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Үүнээс үзвэл УИХ хоёр сарын хугацаанд чамлахааргүй үзүүлэлттэй ажиллажээ. Гэхдээ хэлэлцэхээр төлөвлөсөн гол хуулийн төслүүд буюу төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах агуулгатай хуулийн төслүүдээ хэлэлцээгүй байна. Хэлэлцэх нь бүү хэл өргөн бариа ч үгүй. Өнөөдөр л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна.

Хамгийн олон томилгоо хэлэлцсэн хаврын чуулган уу?

Хаврын чуулганаар заавал батлах хуулийн зохицуулалттай төслүүд бол төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, төсвийн гүйцэтгэл,  үндсэн чиглэлийн биелэлт, дараа жилийн үндсэн чиглэл гэсэн хэдхэн төсөл байдаг. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд эдгээр төслөө батлаад Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх боломж байсан уу гэвэл, байсан. Ядаж аль нэгийг нь хэлэлцэх ёстой байлаа. Гэвч УИХ тогтолцоонд бус хүмүүст хамаг анхаарлаа хандуулж ажиллаа. Энэ нь хаврын чуулганы хугацаанд хэлэлцсэн томилгоонуудаас харагдаж байгаа юм. Магадгүй хамгийн олон томилгоо хэлэлцсэн хаврын чуулган энэ байх.   

-Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг чөлөөлж, Б.Жаргалсайханыг томилов.

-Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Эрдэнэбат, Б.Амгаланбаатар нарыг чөлөөлж, М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилов.

-АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдоржийг чөлөөлж, З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилов.

-МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн Д.Өлзийбаатар, Н.Жанцан, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг томилов.

-Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, Д.Занданбатыг томилов.

-УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилов.

УИХ одоо ч томилгоо хэлэлцэж байгаа. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Цэцийн гишүүнээр томилох асуудлыг өнөөдөр  хэлэлцэнэ. Мөн удахгүй зарим Элчин сайдын томилгоог хэлэлцэх магадлалтай. Ингээд үзвэл УИХ тогтолцоо бус томилгоотойгоо зууралдсаар хаврын чуулганаа өндөрөлүүлэх бололтой.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler