|
Видео

Шинэ мэдээ

Эрчим бохирдоход уур уцаар ихэсдэг

Бидний физик биеийг хүрээлж байгаа тэр талбайг аура буюу эрчим гэдгийг бид мэднэ. Бидний махан биеийн адил нарийн бие бас ядарч туйлдан, сулрах болон гэрлээ алддаг байна. Хавар бол бие болон сүнсээ цэвэрлэх, цэнэглэхэд сайхан цаг. Доорх алхамуудаар эрчмээ дээд түвшинд нь хүргэх, сайн үр нөлөөг нь улирлаас улиралд авч явах аргууд байна.
Эрчмээ дүрсэл.
Гэртээ саад болхооргүй чимээгүй газар олоод сууна.Бие тавтай байлгах байршилд тохьтой суугаад 15 минутын турш амьсгалын дасгал хийнэ. Та амьсгалаа зөв авч, гарга. Бясалгасан ч болно. Тэгээд та бүрэн тайвширсан гэдгээ мэдвэл таныг хүрээлэн цагаан гэрэл байгаагаар бодоод тэр гэрлийг бүтээ. Түүнийг хөлийн үзүүрээс толгойн орой хүртэл биеэрээ урсга. Түүнийг нуруугаа дагуулан дээш доош хөдөлж байгаагаар төсөөл. Хэрэв тасалдах юмуу саатвал хуучин байдалдаа буцаж ороод амьсгалдаа төвлөрөнгөө дахин цагаан гэрлийг төсөөлөөрэй.

Сөрөг эрчмээ хая

Сөрөг хүмүүс болон эрчмээр хооллогчдоос зайлсхий. Хүмүүст нөлөөллөө амархан тараадаг тул дараа нь эсрэгээрээ таны эрчим хүмүүст хэрхэн нөлөөлж болохыг бодоод үз. Түүнээс хамгаалах нэг арга бол сөрөг хүмүүсээс илүү эерэг хүмүүсээр хүрээлүүл. Сөрөг хүмүүсийг таньсан бол тэдэнтэй багахан цаг ч хамт бүү өнгөрөө. Танд инээмсэглэл бэлэглэдэг, эерэг хүмүүсийг ол. Тэд таны эрчмийг тэтгэнэ.
Сөрөг бодлоо хяна бас гээ.
Өөрийн бодлуудад анхаархаас эхэл. Маш олон сөрөг бодлууд байна уу? Тэднийг анхаарч хар. Тэд жинхэнэ бус, хуурмаг, төөрөгдүүлсэн, хэтийдсэн бодлууд биш биз?
Тэднийг бүгдийг нь хаяж гээх илүү дээр шалтгаан ол. Юмсын гэрэлтэй гэгээлгээр хар. Хэрэв танд таагүй өдөр байсан бол өөрийн мэдрэмжээ илэрхийлэх нь зүгээр боловч түүнд бүү авт. Өдрөө сайхан болгохын тулд өөрийгөө эрхлүүлж дуртай амттанаа хүрт... Дуртай дуугаа сонс. Найз нөхөдтэйгээ уулзаж багын хамгийн хөгжилтэй үеэ дурс. 
Гал,ус,уул,үүл,нар,сар,одод бүгд хүнд эрчим өгөх эх үүсвэр тул юунаас эрчим авдагаа олж тогтоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler