![]() |
Видео
Шинэ мэдээ
Он гарсаар 2219 удаагийн гал түймэр гарч, 23 хүн амь насаа алджээ
Он гарсаар улсын хэмжээнд нийт 2219 удаагийн гал түймэр гарч, түймрийн улмаас 16 том хүн, долоон хүүхэд нийт 23 хүн амь насаа алджээ.
Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин зуухны гэмтэл ил задгай асгасан цогтой үнс нурам хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй байдал зориулалтын бус утасны ашиглалт цахилгаан хэрэглээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байгааг холбогдох албаныхан онцолжээ.
АРД ИРГЭДЭД ГАЛ ТҮЙМРИЙН АЮУДААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
- Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
- Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
- Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
- Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
- Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
- Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
- Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
- Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх
Т.Од
