|
Видео

Шинэ мэдээ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг судалжээ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг судалжээ

 


Нийслэлийн прокурорын газраас 2017, 2018 он болон 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт улсын яллагчаас гаргасан саналын үндэслэл, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн байдлыг судалжээ. Дээрх хугацаанд прокурорын яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг нийт 47 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсний 26 хувь нь "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох”, 17 хувь нь "Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах”, 10 хувь нь "Хууль бусаар ан агнах”, 6 хувь нь "Хууль бусаар мод бэлтгэх”, 1 хувь нь "Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг тус тус эзэлж байна.
Нийт 79 шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл, шүүх 30 хувьд нь торгох ял, 3 хувьд нийтэд тустай ажил хийлгэх, 18 хувьд хорих ял оногдуулсан, 49 хувьд нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байна.
Прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцүүлэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хүрээнд үндэслэл бүхий санал гаргаж, шүүх 14 хувьд нь улсын яллагчаас гаргасан саналын дагуу ял шийтгэл оногдуулжээ. Харин 83 хувьд саналаас хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг тэнссэн, хойшлуулсан байгаа нь Эрүүгийн хуульд заагдсан "хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах... анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болох” хуулийн заалтуудыг баримтлан эрх хэмжээний дагуу шийдвэрлэжээ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн шүүгдэгч нарыг насны байдлаар авч үзвэл, 8 хувь нь 20-29 насны, дийлэнх буюу 49 хувь нь 30-39 насны, 29 хувь нь 40-49 насны, 14 хувь нь 50 болон түүнээс дээш насны хүмүүс байх ба 95 хувь нь эрэгтэй, 5 хувь нь эмэгтэй шүүгдэгч нар байна. Эзэмшсэн боловсрол, мэргэжил, ажил эрхлэлтийн тухайд 4 хувь нь боловсролгүй, 9 хувь нь бага, 12 хувь нь бүрэн бус дунд, 41 хувь нь бүрэн дунд, 6 хувь нь тусгай дунд, 28 хувь нь дээд болосролтой. 45 хувь нь эзэмшсэн мэргэжилгүй, 45 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 50 хувь нь хувийн хэвшилд, 5 хувь нь төрийн албанд ажилладаг. Нийт шүүгдэгч нарын 79 хувь нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үлдсэн хувь нь урьд ял шийтгэгдэж байжээ. Гэмт хэрэгт шүүхээс ял шийтгүүлсэн этгээдүүдийн 74 хувь нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол тогтоогдоогүй, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үлдсэн хувь нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
Судалгааны дүнд үндэслэн сургалтын материал бэлтгэн, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд ашиглах, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудлаар прокуроруудад сургалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler