|
Видео

Шинэ мэдээ

Автобусны яндангаас ялгарах хорт утаанд анхаарал хандуулах цаг болсон

Нийслэлчүүдийн хувьд эрүүл мэндийн тулгамдсан сэдэв бол утаанаас үүдэлтэй агаарын бохирдол юм. Бид утаат хотын оршин суугчид болоод хэдэн жилийг үдлээ. Улсын бодлого боловсруулагчдын хувьд агаарын бохирдол нь санаа зовоосон, яаралтай шийдвэрлэх тулгамдсан сэдэв. 

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 36 гаруй хувийг автомашинаас ялгарах  утаа эзэлдэг гэсэн тоо бий. Энэ бол агаарыг бохирдуулагч хүчин зүйлсээс өндөр хувь эзэлж буй шалтгаан юм.
Автомашины утаа нь хар тугалга, хөө тортог, бензинперин,азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг байна. Эдгээр нь хүний эрүүл  мэндэд ямар хор хөнөөл учруулдгийг бид тэр бүр мэддэггүй. Тэгвэл бензинперин нь хүний генийг гэмтээн, хорт хавдар үүсгэдэг хатуу талст бодис,  харин нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй  агаарын хамт биед орж, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд  нөлөөлөн бие сулрах, толгой өвдөх, бөөлжих гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг аж.
Тэгэхээр автомашины яндангаас ялгарах хорт утаанд анхаарал хандуулж арга хэмжээ авах цаг болсныг энэ судалгаа илтгэж байна.
Тэгвэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудаас автобуснууд илүү хар утаа ялгаруулан давхидгийг бид мэдэх билээ. Иймээс агаарын бохирдлыг бууруулах нэг гол арга бол нийтийн тээвэрт явж буй автобусуудад хяналт шалгалтаа сайн хийж, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага бий болгох хэргтэй юм. Угтаа нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн автобусанд шалгалт хийдэг. Шалгалтаар торгуулийн арга хэмжээ авдаг. Гэтэл энэ арга хэмжээний шаардлагын биелэлтэд тавьж буй хяналт сул байгааг харуулсаар байна. Насжилт өндөртэй, хар утаа хаядаг автобусыг үйлчилгээнд гаргахгүй гэж хариуцдаг байгууллагаас нь байнга шахам мэдээлдэг ч ажил хэрэг болдог, эсэх нь эргэлзээтэй. 

Өнөөдөр нийтийн тээвэрт явуулдаг  автобуснуудын дийлэнх нь 10- 12 жилийн насжилттай байгаа нь иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйд хүрснийг харуулж буй. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд шугаманд явж байсан хэчнээн автобус шатав. Харин нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй  төрийн байгууллагуудад хариуцлага тооцож ажлаа хийж чадахгүй бол чаддаг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд өгөх хэрэгтэй гэдгээ бодох цаг нь болсон.

Автобуснууд жилд 55 тонн хорт утаа ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл үйлчилгээнд явж байгаад зогссон автобусны улмаас иргэдэд цаг хугацаа, эдийн засгийн хохирол хэр учирдгийг тооцдог байгууллага байна уу.
Өнөөдөр нийтийн тээврийнхэн тогтолцоо хийгээд системдээ өөрчлөлт хийж, "Ухаалаг автобус”, "цахим карт” зэргийг үйлчилгээндээ нэвтрүүлээд амжилттай хэрэгжүүлж байна. Үүнтэйгээ адил агаарын бохирдлыг багасгахын тулд автобуснуудынхаа үйлчилгээ, явах эд ангид бас анхаарах, хорт утаа ялгаруулдаггүй автобусуудыг сонгоход энэ мэтээр ажил хийх хэрэгтэйг нийтийн тээврийнхэн анхаарч байгаа болов уу. 
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Нийтийн тээвэрт явж буй 1200 орчим автобус үйлчилгээ үзүүлж буй. Тэгэхээр энэ бүх автобусуудыг шат дараатайгаар шинэчлэн агаарын бохидлыг багасгахад хувь нэмрээ оруулаасай. Үүнд нийтийн тээврийнхэн анхаарах цаг болжээ.


arslan.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler