![]() |
Видео
Шинэ мэдээ
Агуу их ялалтын 74 жилийн ой тохиож байна
Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна.
Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Өнөөдөр дэлхийн II дайн Европ тивд дуусч,цашистын Германыг холбоотны цэргүүд буулган авчээ.
Ялалтын баярт зориулсан цэргийн парад Москвагийн цагаар 10.00 цагаар, Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхэлнэ.
Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдах цэргийн сүрт жагсаалд 13 мянган цэрэг, цэргийн техник хэрэгсэл оролцох юм.
