![]() |
"Хаан банк"-ны сүлжээний доголдол иргэдийг ихээхэн хохироож байна
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны 11:00 цагийн орчмоос эхлэн Хаан банкны сүлжээнд ноцтой доголдол үүсч эхэллээ. Улмаар тус банкны олон зуун хэрэглэгчдийн данснаас ямар нэгэн хяналт болон мэдээлэлгүйгээр зарлаг гарч иргэдийг хохироож байна. Түүнлэн тус банкны төлбөрийн кар хэрэглэгчид энд тэндхийн бэлэн мөнгөний машин болон поссын машинуудад уншуулах үеээр мэдээлэл ирэлгүйгээр бэлэн мөнгө урсан гарсаар байгаа юм. Техник технологийн эрин зуунд аль ч банк санхүүгийн сүлжээнд иймэрхүү асуудал үүсч болох хэдий ч бүтэн 3 цагийн турш одоог хүртэл сүлжээн дэх доголдол үргэлжилж байгаа нь хамгийн сонирхолтой. "Хаан банк"-ны сүлжээний доголдол цаашид хэд орчим цаг үргэлжлэхийг мэдэхгүй ч Монголын урдаа барьдаг банк санхүүгийн томоохон төлөөлөл энэ байдлаараа хэдий орчим хэрэглэгчдэдээ хохироож, үйлчлүүлэгчдэдээ алдах бол гэдэг нь тунчиг асуудал дагуулсан хэрэг боллоо.
Fact.mn
