|
Видео

Шинэ мэдээ

Талибууд "хаврын давшилтаа" эхлүүллээ

Хэдийгээр Афганистаны байдлыг зохицуулах асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийж байгаа боловч хэт давруу үзэлтнүүдийн "Талибан” хөдөлгөөнийхөн жил бүр явуулдаг "Омари ажиллагаа” буюу "хаврын давшилтаа” эхлүүлснийг мэдэгдэв.

 

Афганистанд гадаадын цэргүүд байгаа цагт байлдааны ажиллагаа үргэлжлэх болно гэж талибуудын баасан гарагт хийсэн мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн мэдэгдэлд энгийн иргэд амиа алдахаас зайлсхийхийг уриалжээ.

АНУ болон "Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид сүүлийн саруудад хэд хэдэн үе шаттай хэлэлцээ хийж, талууд Афганистанд олон жил үргэлжилсэн мөргөлдөөнийг зохицуулах урьдчилсан тохиролцоонд хүрсэн юм. 

Талибууд болон бусад бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг АНУ холбоотнуудынхаа хамт Афганистанд 2001 оноос хойш явуулж байгаа билээ. Цэргийн энэ кампанит ажил АНУ-ын Зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн ажиллагаа болсон юм. 


montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler