|
Видео

Шинэ мэдээ

“Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ

“Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ

 


БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны удирдагчид Их Британийн тус холбооны бүрэлдэхүүнээс гарах хугацааг ирэх 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулахаар тохиролцсон байна. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон үүний эсрэг байр суурьтай байсан юм.

"Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулж, Их Британид шийдвэрээ гаргах хугацаа өглөө” гэж Мальта улсын Ерөнхий сайд Жозеф Мускат "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Лхагва гарагийн орой Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан ЕХ-ны удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалтын тохиролцооны дагуу, Их Британи ЕХ-ноос энэ долоо хоногийн баасан гарагт гарахгүй болж, Т.Мей өнгөрсөн онд ЕХ-той хэлэлцсэн гэрээгээ парламентын гишүүдээрээ батлуулахад түүний хүссэнээс даруй гурван сараар илүү хугацаа олгожээ.

Үүний зэрэгцээ ЕХ-ны удирдагчид уг нөхцөл байдлын явцад үнэлгээ өгөхийн тулд ирэх зургадугаар сард дахин уулзахаар тохиролцсон байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler