|
Видео

Шинэ мэдээ

“Korean Air” компанийн ерөнхийлөгч таалал төгсжээ

“Korean Air” компанийн ерөнхийлөгч таалал төгсжээ

 


СӨҮЛ. /Reuters/. БНСУ-ын иргэний агаарын тээврийн "Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо уушигны архаг өвчний улмаас өнөөдөр 70 насандаа таалал төгслөө гэж "Korean Air” компани мэдэгдлээ.

Сүүлийн жилүүдэд "Korean Air” компани Чо Ян Хогийн гэр бүлийн гишүүдийг тойрсон дуулиан шуугианы бай болоод байсан юм. Тухайлбал, өнгөрсөн жил Чо Ян Хог хөрөнгө мөнгө шамшигдуулсан, итгэл алдсан хэрэгт буруутгасан нь хамгийн том дуулиан шуугиан болоод байсан. Тухайн үедээ Чо Ян Хо энэ бүх мэдэгдлийг няцааж байсан аж.

Чо Ян Хогийн гэр бүлийг тойрсон дуулиан түүний ууган охины гаргасан зохисгүй үйлдлээс эхлэлтэй юм. Тодруулбал, түүний ууган охин Чо Хюн Ха "самрыг зохих тавганд хийж авчирч өгсөнгүй” гэх шалтгаанаар онгоцны үйлчлэгч рүү хашгичиж, түүнийг онгоцноос буулгахын тулд онгоцыг Нью-Йоркийн нисэх онгоцны буудал руу буцахыг тушаасан байна. Чо Хюн Хагийн гаргасан энэхүү зохисгүй авир нь  "Korean Air" компанийн нүүр царайг халтартуулж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бай болсон юм. Тэрбээр тухайн үед тус компанийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.

Ташрамд дурдахад, Чо Ян Хог таалал төгссөн тухай мэдэгдсэний дараа "Korean Air” компанийн хувьцаа 3 хувиар өссөн байна.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler