|
Видео

Шинэ мэдээ

Галерейгээс алдагдсан зургийн мөрөөр Их тэнгэрийн аманд шалгалт хийж байна

Галерейгээс алдагдсан зургийн мөрөөр Их тэнгэрийн аманд шалгалт хийж байна

 


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулгын цөөнгүй нь Их тэнгэрийн цогцолбороос алдагдсан зураг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод буй. Тодруулбал, энэ сарын 19-нд Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөө болон түүний хүргэн дүүгийн эрхлэн ажиллуулдаг Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн байранд нэгжлэг хийсэн юм. Уг нийгэмлэгийн байранд 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 20 гаруй зураг нь Их тэнгэр цогцолбор болон Маршал харшаас алга болсон зурагтай ойролцоо байсан хураасан байдаг. Хурааж авсан өуран зургийн мэргэжлийн шинжээч болон шинжилгээний байгууллагад шинжлүүлнэ гэж тухайн үед мэдэгдэж байсан.

Тэгвэл яг одоо Эрүүгийн цагдаагийн алба болон Монголын уран зургийн галерейгаас Их тэнгэрийн цогцолбор дахь уран зургийн тоог гаргахаар шалгалт хийж байна. Шалгалтаар тоо бүртгэлийн данснаас хэдэн уран зураг дутсан, цаашлаад хуулбар зураг бий эсэхийг шалгаж тогтоох юм байна.

Улаанбаатар хотын төвийн чанх урд байхлах Их тэнгэрийн цогцолборт газар нь 120 гаруй га талбайг эзэлдэг бөгөөд төрийн харш, зочид буудал, тусгай зориулалтын байр бүхий олон объекттой юм. 1951 оноос өнөөг хүртэл Монгол Улсын төр, засгийн тэргүүд болон манай улсад айлчилж буй гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид саатаж ирсэн түүхтэй газар . Уг цогцолбор газарт ойролцоогоор 10 мянга орчим уран зураг байх ёстой гэсэн судлаачдын таамаг байдаг. Учир нь анхны данс тооцооноос хойш дүн бүртгэлийн мэдээ олон удаа өөрчлөгдснөөс болж нягтлан бүртгэлийн тоо алдагдсан гэдэг ажээ.

Г.Нацаг

24tsag.mn 


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.