![]() |
С.Амарсайхан нийслэлийн бүх дүүрэгт хөл бөмбөгийн талбай байгуулахыг үүрэг болголоо
- Нийслэл хотын ногоон байгууламжийг услах, гудамж талбайн тоосжилт буруулах ус цацруулагч тусгай тоноглол бүхий автомашин 10 ширхэг нэмж худалдаж авах
- Гудамж талбайн зам дагуух хог сорох зориулалттай бага оврын автомашин 20 ширхэгийг нэмж худалдаж авах
- Бүх дүүргүүдэд (Багануур, Багахангай, Налайх дүргүүдэд мөн) стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулах
Тэрээр хийгдэж буй бүх бүтээн байгуулалтын ажлыг хуульд нийцүүлэн нэгдсэн стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийгдэж байхыг хатуу анхаарууллаа.
Мөн нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газрыг нэмэгдүүлэх зорилгоор Хотын захирагчийн санаачлагаар бүх 9 дүүрэгт стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай байгуулах, нийслэлийн хэд хэдэн дүүрэгт унадаг дугуйн зам шинээр байгуулах, хотын түүхэн дурсгалт газрууд болох Чойжин ламын сүм музей орчмын талбайг тохижуулах, Сайн ноён Намнансүрэнгийн хөшөө орчмыг газруудыг тохижуулж, цэцэрлэгжүүлэх, зам талбайг сайжруулах зэрэг ажлыг санаачилан эдгээр ажлуудыг яаралтай зохион байгуулж хийж гүйцэтгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
