|
Видео

Шинэ мэдээ

Шакира шүүхийн хаалга татав

Шакира шүүхийн хаалга татав

 


Колумбийн дуучин Шакира, Карлос Вивес нар "La Bicicleta" нэртэй хит дуугаа Кубын дуучин, продюссер эрийн уран бүтээлээс хуулбарласан гэх асуудалд тайлбар өгөхөөр лхагва гарагт Мадрид хотын шүүхэд очжээ. 

Шүүх дээр ирэхдээ Шакира инээмсэглэж байсан бөгөөд сэтгүүлчдэд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Шакира, Карлос нарын "La Bicicleta" буюу "Унадаг дугуй” нэртэй дуу Кубын дуучин Ливан Рафаэл Кастелланосын 1997 онд дуулсан "Yo te quiero tanto" гэх уран бүтээлийн хэмнэл, ая, дууны үгтэй нь адилхан байгаа аж. 
 
Шакира буюу Шакира Исабел Мебарак Риполл шүүгчид өгсөн тайлбартаа Кастелланосын дуу өөрийнх нь уран бүтээлтэй огтхон ч адилгүй гэдгийг хэлсэн байна. Тэрээр "Энэ хоёр уран бүтээлд адилхан зүйл байхгүй. Аялгуу, хөгжим, сэдэв нь ч өөр шүү дээ. Миний дуу төрсөн нутаг минь болох Колумбын Барранкуйллагийн тухай, түүнд мэндчилж байгаа утга агуулгатай болохоос Кубын тухай биш. Энэ чинь хоёр өөр улс” гэжээ. 
 
Шакира Вивес нар "La Bicicleta" дуугаараа 2016 онд Латины Грэмми авардсаас хоёр ч номинацид шагнал хүртсэн байна. Шакиратай хамтарч дуулсан дуучин Вивес нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгджээ. 
 
Харин гомдол гаргасан дуучин Кастелланос хөгжмийн мэргэжилтнүүд түүнийг дэмжиж буй гэдгийг хэлээд "Бид эцсээ хүртэл явна. Шударга ёс ялах л болно” хэмээжээ. 
 

Эх сурвалж www.wikimon.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler