|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн саналыг буцааж, ЖДҮ-чдийн асуудалд “амаа үдсэн” ээлжит бус чуулган

УИХ-ын  ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, ААНОАТ-ын хууль, ХХОАТ-ын хуууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус хэлэлцэн баталлаа. Өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батална.  Ингэснээр Засгийн газраас хэлэлцүүлэхээр өргөн барьсан төлөвлөгдсөн хуулийн  төслүүдийг үндсэндээ батлагдлаа. Харин Ерөхийлөгчийн зүгээс зөвшилцөхөөр санал болгосон ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилоод байна.  

 

Ээлжит бус чуулганы хугацаанд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дахин сөхлөө. Тэрбээр энэ хэргийг эрүүдэн шүүх ажиллагаа явуулж, ялласан гэдгийг мэдэгдэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон ар гэрээс уучлал хүсч, цаашлаад эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан бичлэгийг ил болгоно гэдгээ ч онцолсон.  Тиймээс  өчигдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал дээр энэ асуудлаар танилцуулга хийж, УИХ-ын ажлын хэсэг байгуулахаар болжээ. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлыг хойшлуулахаар МАН-ын бүлэг шийдэлд хүрчээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Прокурорын орлогч даргын бүрэн эрхийн хугацаа дууссан. Бүлгийн гишүүд энэ асуудлыг хойшлуулах нь зөв гэж шийдвэрлэсэн. Шалтгаан нь, С.Зориг агсны хэргийг эрүүдэн шүүсэн гэх асуудлыг УИХ яаралтай хэлэлцэж, ҮАБЗ шийдвэр гарган түргэвчилсэн арга хэмжээ авах ёстой гэж үзсэн учраас прокурорын томилгооны асуудлыг түр хойшлуулах шийдвэрт хүрсэн. 

АТГ-ын дарга, дэд даргын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн оны тавдугаар сард албан бичиг ирүүлсэн. "Одоо албан үүрэг гүйцэтгэж байгаа АТГ-ын дарга, дэд даргын хугацаа дууссан учраас дараагийн дарга нарыг томилж өгнө үү” гэсэн. Энэ асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргасан. Шийдвэр нь "Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй. Тиймээс өргөн барьсан асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байдаг. Дээрх шийдвэртэй холбоотой Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүссэн байна. Иймд эрх зүйн маргаантай байгаа асуудлыг бүлэг дээр яаралтай шийдвэрлэх шаардлагагүй гэж үзээд хэлэлцэхийг хойшлууллаа” гэдгийг мэдээлсэн.

Сөрөг хүчний зүгээс ЖДҮХС-д хийсэн шалгалтын дүнг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар  УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд тусгах саналыг хүргүүлээд байсан. Гэвч энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Энэ асуудлаар ээлжит бус чуулганы хугацаанд УИХ ч, Засгийн газар ч ганц үг ган хийсэнгүй. ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан зээл авсан 20 гаруй гишүүд байгаа гэж  мэдээлж байсан бол энэ тоо 49-д хүрч нэмэгдсэнийг О.Баасанхүү гишүүн хэлж байгаа. 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг цагдаа, шүүхийнхэн 20 гаруй жил мөрдөн, шийдвэрлэсэн ч асуудал үүсвэл хуулийнхан дахиад л шалгаж, шүүх ажлаа хийнэ. Түүнээс бус улстөрчид, тэр дундаа УИХ, Засгийн газар шүүхийн танхим биш. Олон нийт энэ асуудал анхаарал хандуулж, чих тавих хэдий ч ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцох эсэхийг илүүтэй хүлээж байгаа. Эдийн засаг өссөн хэрнээ иргэдийн амжиргаа сайжраагүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, өрхийн төсөв хумигдаж, бизнес хийхээр банкны өндөр шалгуурын өмнө бүдэрч байгаа энэ үед төрийн түшээд иргэдэд зориулсан ЖДҮХС-гийн зээлээс эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий компанидаа тэрбумаар нь авчихсан байгаа нь олон нийтийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж, төрөөс хариуцлага нэхэж, шийдэл харсаар байгаа билээ. 

Харин ээлжит бус чуулган энэ асуудлыг хөндөлгүй өнгөрөөж байгаа хэдий ч ирэх хаврын чуулганаар сөрөг хүчин  ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг шаардаж, жагсахаа мэдэгдээд байна. 

Ямартай ч УИХ-ын ээлжит бус чуулган эрх баригчдын бэлтгэсэн сценарийн дагуу явагдаж өндөрлөх нь. Гэхдээ иргэд олон нийт тээр жилийн сонгуулиар эрх баригчдийн амласан амлалт, энэ парламентаас төрсөн тэрбумтан ЖДҮ-чдээс хариуцлага нэхэхээ мартаагүй байгааг сануулсаар байх болно.   

 


shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler