| |
Видео
Шинэ мэдээ
Харү башё: Их аваргуудын барилдаанууд олныг шуугиулж байна
Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлэн барилдаж буй бөгөөд өнөөдөр озеки Точиношинтой барилдана.
Мөн Какүрюү М.Ананд озеки Такаясүтай барилдана. Энэ хоёр бөхийн аль аль нь 9 даваатай байгаа ба түрүүлэх өрсөлдөөнд үлдэхийн тулд өнөөдөр заавал даваа авах учиртай. Озеки Гойёдо өнөөдөр мөн чухал барилдааныйг сэкиваке Такакейшотой хийх юм. Өнөөдрийн даваа хоёуланд нь чухал бөгөөд Гойёдо тэргүүлэх өрсөлдөөн, нөгөөх нь озеки цолны төлөөх барилдаанаа хийх юм. Маэгашира Ичиножо А.Ичинноров 10 даваатайгаар Хакүхо аваргын араас ганцаараа удаалж байгаа ба өнөөдөр Асанояматай хүч үзнэ.
Ч.Амар