|
Видео

Шинэ мэдээ

Африкийн орнуудад усны хомсдол нүүрлэж байна

 

Африкийн орнуудад усны хомсдол нүүрлэж байна

 

Мозамбик, Зимбабве зэрэг Африкийн орнуудад усны хомсдол нүүрлэж байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дэлхийн усны хөгжлийн тайланд дурдсанаар усны хэрэглээ жилд нэг хувиар нэмэгдэж, дэлхий даяар хоёр тэрбум хүн усны хомсдолтой орнуудад амьдарч байгаа ажээ.

Ялангуяа Африк тивд нөхцөл байдал хамгийн муу байгааг эрдэмтэд онцоллоо. Дэлхийн хамгийн ядуу буурай гэгддэг Африк тивийн хүн ам 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 2.5 тэрбум хүрэх урьдчилсан тооцоотой байна. Мөн нийт иргэдийн 59 хувь нь хот, суурин газарт амьдрах юм байна. Ингэснээр хүн амын хүнсний хэрэглээг хангахад хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний ус шаардагдах төдийгүй ахуйн хэрэглээний усны хэмжээ огцом өсөх ажээ.

Тиймээс Африк тивд дэд бүтцийг сайжруулахад доод тал нь 130 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Африкийн Хөгжлийн банк судалгаандаа дурдсан байна. Хэдий тийм боловч энэ ажлыг хийх санхүүжилт байхгүйн улмаас нөхцөл байдал улам дордож магадгүй байдал үүсжээ.

 


Эх сурвалж: Bloomberg.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler