|
Видео

Шинэ мэдээ

Эмэгтэй боксчид Казахстанаас 4 хүрэл медаль хүртэв

 

Эмэгтэй боксчид Казахстанаас 4 хүрэл медаль хүртэв

 


Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2019 оны 3 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Казахстан Улсын гавъяат тамирчин Олимпын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгөн медальт Марина Вольновогийн нэрэмжит "А” зэрэглэлийн Олон Улсын тэмцээнд Монголын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо.
Уг тэмцээнд Монгол, Узбекистан, Украйн, Казахстан зэрэг улсын шигшээ багын 90 гаруй тамирчид оролцов. Монголын баг тамирчдаас 
48кг Б.Мөнгөнсаран, 
51кг М.Энхжаргал, 
60кг М.Намуун, 
64кг У.Шинэцэцэг нар хүрэл медаль хүртлээ. Энэхүү тэмцээнд 60кг-ийн жинд оролцсон М.Намуун шилдэг техниктэй боксчиноор шалгарч тусгай шагнал, цомоор шагнуулав. Хоёр орны биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны хүрээнд уг тэмцээн эхлэхээс өмнө буюу 3 дугаар сарын 1-10-ны өдрүүдэд Астана хотод олон улсын хамтарсан бэлтгэл хийж бэлтгэлээ базаалаа.
Бидний хамтарсан бэлтгэл, олон улсын тэмцээнд оролцоход чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн БТСГ, Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбоо, МУ-аас БНКаУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олонд болон Элчин сайд Л.Баттулга нарт талархалаа илэрхийлж Монголын Боксын Үндэсний эмэгтэй шигшээ багийн хамт олноос ажлын амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ялалтын төлөө хамтдаа...

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler