![]() |
Big Bang хамтлагийн Сеунгри биеэ үнэлдэг байжээ
Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлаг болох Big Bang-ийн гишүүн Сеунгри биеэ үнэлсэн хэрэг илчлэгдлээ.
Энэ жил 28 нас хүрсэн Сеунгри өөрийн харьяалагддаг Yuri Holdings энтертайнмент компанидаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор секс үйлчилгээ үзүүлдэг байжээ. Тэрээр Сөүлийн томоохон шөнийн клубуудийн VIP өрөөнүүдэд хөрөнгө оруулагчидтай уулзаж зугаацуулдаг байсан аж. Өмнөд Солонгосын хуулиар биеэ үнэлэхийг гэмт хэрэгт тооцдог. Уг хэргийн нотлох баримт болоод буй Сеунгригийн үүсгэсэн групп чатууд дэлгэгдэж эхэлжээ. KakaoTalk сүлжээний мессежүүдээс нь харахад Сеунгри групп чатаар дамжуулан биеэ үнэлэхийг оролдсон, үүнийгээ зохицуулах үүднээс ажилчдыг уриалсан, биеэ үнэлэлтэнд уруу татсан утга агуулагдсан чатууд байгаа гэнэ.
Сеунгри өөрийн Инстаграм хуудсандаа "Ийм явдал болоогүй. Дуулиан шуугиант мэдээллүүдийн өмнөөс фенүүдээсээ хүлцэл өчиж байна. Цагдаагийн байгууллагад цаг тухайд нь очиж мэдүүлэг өгч хариуцлагатай хандаж байгаа” хэмээн бичжээ.
Arslan.mn
