|
Видео

Шинэ мэдээ

"Хүрээ" амаржих газрын эмч нарын буруугаас болж нярай хүүхэд эндсэн үү?

"Хүрээ" амаржих газрын эмч нарын буруугаас болж нярай хүүхэд эндсэн үү?

 


Нийслэлийн төрөх эмнэлгүүдэд байсхийгээд л эхийн болон нярайн эндэгдэл гардаг билээ.
Өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн хоёрдугаар амаржих газар буюу "Хүрээ” амаржих газарт эмчийн хариуцлагагүй байдлаас нярай бүтэлттэй төрж эндсэн гэх мэдээлэлд ар гэрийнхэн нь гомдолтой байна.
Эх баригч эмчийн буруугаас болж, нярай бүтэлттэй гарсан байна. Тодруулбал, энэ сарын 21-нд өвдөлт өгч яаралтай түргэн тусламжаар ирсэн эхийг дөрвөн хоног ямар нэгэн арга хэмжээ авалгүй өөрөөр нь төрүүлэхээр шийджээ. Хүчтэй өвдөлт өгч, явж суухад ч хүндрэлтэй болсон эх "Хийсвэрээр хагалгаанд оръя” гэсэн саналыг эх баригч эмчид хэлэхэд "Тийм заалт байхгүй” гээд хүлээж аваагүй байна.
Ингээд энэ сарын 24-нд эхийн бие улам хүндэрч өвдөлт нь тэсэхийн аргагүй болж, урагт зүрхний бичлэг хийж, эхогоор харахад бүтэлт явагдсан байсан тул яаралтай хийсвэр хагалгаанд оруулж хүүхдийг авсан ч амьгүй төржээ.
Ар гэрийнхний хэлж буйгаар бүтэн 4 хоног өвдөж, хагалгаанд оръя гэж хэлж байхад хүлээж аваагүй, бие нь хүндрэхээр хагалгаанд оруулж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ургийг амьгүй төрүүлсэнд гомдолтой байна гэдгээ хэлжээ.
Харин эмнэлгийн удирдлагуудын зүгээс архаг бүтэлттэй хүүхэд байсан ч гэж өөрсдийгөө хамгаалж, жирэмсэн эхийг буруутгаж эхэлжээ. Энэ мэтчилэн эрхэлсэн ажилдаа хайнга хариуцлагагүй хандсны улмаас эх, хүүхэд эндэж, эрүүл мэндээрээ хохирсоор байх уу.
Өнгөрсөн 2017 онд ч "Хүрээ” амаржих газарт амаржихаар ирсэн эх эндэж байсан харамсалтай хэрэг гарч байсан. Удаа дараа асуудал гаргаж байгаа уг эмнэлгийн удирдлагууд болон эмч нарт хариуцлага тооцох ёстой болов уу.
Эсэн мэнд эрүүл саруул хүүхэд боож авна даа гэж бодож ирсэн эхчүүдийн зүрхийг үхүүлж, айдаст автуулах ямар хэрэгтэй юм бэ. Хамгийн гол эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байхыг ард иргэд хүсч байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler