|
Видео

Шинэ мэдээ

178 хуудас материалаа ил болгохыг хүсэж байна гэв

178 хуудас материалаа ил болгохыг хүсэж байна гэв

 


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт АТГ-т мэдүүлэг өгчээ. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгойн асуудлаар 178 хуудас бүхий материалыг УЕП М.Энх-Амгаланд өгсөн. Энэ асуудлаар түүнийг АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдүүлэг өгснийхөө дараа мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Ер нь хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудах юм бол бид ирж асуусан зүйлд нь хариулах үүрэгтэй. Хуулийн засаглалд монголчууд бүгд итгэж явах ёстой. Харин бид хоёр зүйлийг хийхгүй байх ёстой. Нэгдүгээрт, албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. Хууль дуудсан бол хуулийн өмнө ирж, хуулийн байгууллагыг хүндлэх ёстой.

Хоёрдугаарт, Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмний эрх, эрх чөлөө, бие даасан байдалд аюул учруулна” хэмээжээ. Тэрбээр 178 хуудас материалтай танилцаагүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэхүү материалаа олон түмэнд ил болгоосой гэж хүсэж байгаагаа мэдэгдлээ. Цаашид ч хуулийн байгууллагаас дуудсан цагт ирж тайлбар, мэдүүлэг өгнө гэдгээ хэлсэн байна.

Zaluu.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler