|
Видео

Шинэ мэдээ

Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодисыг “тамхи” хэмээн дам сурталчлахаа больцгооё!

Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодисыг “тамхи” хэмээн дам сурталчлахаа больцгооё!Монголчууд бид өөрсдөө залуу хойч vеийнхэндээ сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг "Хар тамхи” хэмээн дам сурталчилдаг болоод багагvй хугацаа өнгөрлөө. Учир нь залуус маань яг аль нь хар тамхи, аль нь сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодисын ялгааг ч ойлгохгvй явна.

Ийн хэлэхийн учир нь бид саяхан дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Хар тамхи буюу, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис” -ын ялгааг хэр сайн мэдэх вэ гэсэн судалгаа явуулсан юм. Гэтэл ихэнх сурагчид "Тамхи гэдэг утгаар нь татаж vзэхийг хvсдэг” гэжээ. Иймд нэршлийн ялгааг томчууд бид л ялгаж салгаж өгөхгvй бол хvvхэд, залуус "Тамхи” гэж нэрлээд байхаар нь татаж vзэх сонирхолдоо хөтлөгддөг болох нь анзаарагдаж байна. Тэр ч байтугай зарим нэг сурагчид "Хар тамхи” гэхээр нь хар өнгөтэй тамхи байдаг юм болов уу гэж боддог байсан” гэж vнэн сэтгэлээсээ хариулж байсан.

Зарим нэг төрийн бус байгууллага болон цагдаагийнхан хөдөө орон нутагт мансууруулах төрлийн өвс ургамал их хэмжээгээр ургадгийг мэдээлэхдээ тухайн ургамал ургасан газар орны нэрийг ил тод зарлаж, нэг ёсондоо тэр газраас тухайн ургамлыг тvvх хvслийг нь төрvvлдэг байна. Өөрөөр хэлбэл,тэдний нийгэмд сэрэмжлvvлэг, анхааруулга болгосон мэдээлэл нь эргээд зарим нэг хvvхэд залуусыг энэхvv ургамалыг олж хайх, сонирхон шохоорхох хандлагыг төрvvлдэг юм биш биз гэсэн хардлага төрvvлж буй юм.

Эндээс харахад томчууд бидний ялангуяа хууль хяналт, бусад байгууллагуудын анзаараагvй маш чухал гарц, шийдлийг ч хvvхдvvд ярьж байсан.  Томчууд бид яалт ч vгvй нийгмийг цочроосон энэ аймшиг, гэмт хэргийн нэр томьёон дээрээ одооноос эхлэн ихээхэн анхаарал хандуулах ёстой болж байна. Учир нь бид өдөр шөнөгvй л "Монголын залуус хар тамхинд нэрвэгдэж байна” гэсэн сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хангалттай явуулдаг нь vнэн. Гэтэл бидний энэхvv сэрэмжлvvлэг нэр томьёоноосоо авахуулаад залуусыг улам ихээр энэ төрлийн гэмт хэрэгт уруу татаад байгаа нь дээрх судалгаанаас тодорхой ажиглагдав. Уг нь дээр vед хятадууд мансууруулах төрлийн өвсийг тvvж, тvvнийгээ нунтаглан боловсруулаад урт гаансанд хийн тамхи болгож татдаг төдийгvй тvvнийгээ "хар тамхи” гэдэг байсан юм билээ.

Нэгэн тvvх сөхвөл, Манжийн дарлалд байх vед Монголчуудыг дарлах, номхруулах, vндэстнээр нь мөхөөх зорилгоор Монгол нутагт сэтгэцэд нөлөөлөх мансууруулах ургамлыг нууцаар тариалж эхэлсэн гэдэг. Тухайлбал, Ховд аймагт мансууруулах төрлийн "олс” ургамлыг тариалдаг байсан нь саяхныг хvртэл ургадаг байж. Энэ нь одоогийн залуусын хэрэглэдэг ургамал бөгөөд илvv хортой гэдгийг нь ч тогтоосон юм билээ. Тэр "олс” нь хvний нөхөн vржих, vнэрлэх, амтлах эрхтнvvдэд шууд нөлөөлж, нэг ёсондоо сэтгэцийн эрvvл мэндийг хордуулдаг бодис агуулсан ургамал юм. Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн нэг болох ”Каннибас” ургамлыг хэрэглэсээр гуравдугаар vедээ орвол эрэгтэй хvн эм шинжтэй болдог нь ч судалгаагаар тогтоогдоод байгаа.

Дунд сургуулийн сурагчдын хэлж буйгаар нэршлээс нь болж зарим нэг хvvхдvvд хар тамхийг татаж vзэхийг хvсдэг нь vнэн байна. Тэд анхнаасаа л "Хар тамхи чинь зvгээр л нэг тамхи” хэмээн төөрөлдөж саваагvйтэн сорсоор байгаад нэг л мэдэхэд сэтгэцийн өөрчлөлттэй болж, "олс” олж татахын төлөө юу ч хийхээс буцахгvй болдог байна. Шилжилтийн насан дээрээ яваа хvvхдvvд нэг нэгэндээ уруу татагдахад цаг мөч бvр бэлэн байдаг. Тэдний хувьд амьдралыг нь авс руу тvлхэх сэтгэцэд нөлөөлөх бодис, ургамал нь ердөө л "хар тамхи” гэгдээд байгаа учир сорох, татах, цаашлаад энэ төрлийн бодисод донтох сэтгэл зvйг томчууд бидний буруу нэршил төрvvлээд байгааг хатуухан анхаарах цаг болжээ. Ер нь сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг хvн ямар vедээ хэрэглэдэг вэ гэхээр зугаа цэнгэл, сонирхлоороо нэг удаа хэрэглэж vздэг ч энэ нь хар тамхи гэж нэрлээд байгаа сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодист автах хамгийн эхний алхам гэдгийг анзаардаггvй.

Тухайлбал, мансууруулах бодисыг нэг удаа хэрэглэхэд гарах vр нөлөө нь архинд шартсанаас 70-90 дахин илvv уршигтай байдаг аж. Тэгэхээр ийм өвдөлт, тавгvйтлийг мэдэрч байгаа хvн энэ мэдрэмжээ дарахын тулд дахин зайлшгvй хэрэглэдэг байна. Ингэж л өөрийн мэдэлгvй залуус маань сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисны vнэнч хэрэглэгч болдог юм байна. Монголд 2002 оны байдлаар 180 хэрэглэгч байдаг гэж бvртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 1000 гаруй хvн мансууруулах бодис хэрэглэдэг байна. Нэг хvний цаана дөрвөн хvн байдаг гэж тооцдог.  Ингэхээр 2500 гаруй хvн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн vг.
 
Харин эдгээр хvмvvсийн дийлэнх нь 19-35 насны залуус байгаа юм. Тухайлбал өнгөрсөн сард нийслэлийн хэмжээнд сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хэргээр 21 хvнийг баривчлан шалгаж, 20 гаруй килограмм мансууруулах төрлийн бодисыг хураан авч байж. Өөрөөр хэлбэл, манай улсад гарсан дээрх хэргvvдийн 50 орчим хувь нь зэрлэг "олс”-ны ургамал олж авсан, хадгалсан, тvvж бэлтгэсэн, бусдад борлуулсан байдаг. Тиймээс сэтгэцэд нөлөөлөх олсны төрлийн ургамлыг бvхэлд нь устгавал энэ төрлийн гэмт хэрэг 50 хувь буурах магадлалтай юм билээ.

Тухайлбал, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасаг, ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн хамтран, жил бvрийн намар мансууруулах төрлийн өвс их хэмжээгээр ургадаг Дархан-Уул, Орхон, Сэлэнгийн бvс нутагт өвс устгадаг ч каннабис хэрэглэгч хvvхэд залуусын тоо огтхон цөөрөхгvй байгаа аж. Энэ нь дээрх ургамал хаана ургадгийг нутаг байршилтай нь заагаад өгчихсөн учраас залуус маань өөрсдөө зорьж очин энэхvv хортой өвсийг өөрсдийн гараар тvvн бэлтгэж бусдад борлуулах замыг зассан хэрэг юм.

Тэртэй тэргvй төсөв мөнгө нь хvрэлцэхгvй байгаа учраас мэргэжлийн байгууллагынхан сэтгэцэд нөлөөлөх мансууруулах ургамалыг хаана ургаж, хаана устгалд оруулдагийг нийтэд суртачилахгvй байвал энэ төрлийн гэмт хэрэг буурах нь дамжиггvй гэж олон залуус бидэнд санал бодлоо ч илэрхийлж байсан.

Гэхдээ хvvхэд залууст хар тамхи, мансууруулах бодисийн эсрэг суртачилгааг хийж болохгvй гэж хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь дээрх хоёр нэр томъёог тусад нь салгаж "Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис” гэж нэршвэл залуусын сонирхол бага ч атугай дарагдана гэж олон хvvхэд залуус бидэнд сануулсан учир энэхvv нийтлэлийг бичив. Хар тамхитай холбоотой мэдээ, мэдээллийг зvvдэнд ормоор олон удаа мэдээлдэг учир бид энэ удаа нэршлийг нь тусад нь ялгаж, салгая гэсэн санааг л дэвшvvлж буй юм.

Мансууруулах бодис гэж юу вэ

Мансууруулах бодис нь хvний уураг тархи, мэдрэл сэтгэхvйд хvчтэй хор нөлөө vзvvлдэг химийн болон, ургамлын гаралтай бодис юм. Мансууруулах бодис хэрэглэх нь Мансуурах, Донтох, Сэтгэлийн гаж хөөрөлд орох, гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн vйл ажиллагааг огцом алдагдуулдаг.
Дэлхий нийтээрээ мансууруулах бодисыг "Наркотик” гэж нэрлэж байгаа ба хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек vг аж.

Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан байна

1.Хvнд өвчтөнд зайлшгvй шаардлагатай гэж vзсэн тохиолдолд (маш хvнд хагалгаа, хорт хавдрын vед) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.

2.Хор уршгийг нь мэдэхгvйгээс Бусдад уруу татагдах, Бусдыг ухамсаргvйгээр дуурайх, Сонирхож саваагvйтэх, Сэтгэлийн хямралаас гарах гэж vзсэнээс болж хууль бусаар хэрэглэдэг байна.

Өглөөний сонин
Р.Саруул

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler