|
Видео

Шинэ мэдээ

Хөлийн есөн хуруугаа тайруулж, эрэмдэг болсон залууг орон сууцанд оруулахаар болов

Хөлийн есөн хуруугаа тайруулж, эрэмдэг болсон залууг орон сууцанд оруулахаар болов

 


Одоогоос хоёр жилийн өмнө Дорноговь аймгийн Зүүнбаян дахь цэргийн ангид алба хааж байсан Ж.Баярцогтыг хөхөө өвлийн хүйтэнд цасан дээр хөл нүцгэн гүйлгэснээс болж хөлийн хуруунууд нь хөлдөж, улмаар есөн хуруугаа тайруулсан билээ.
Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй болсон залууд туслах хандивын аяныг дуучин Э.Энх-Эрдэнэ эхлүүлсэн байгаа бөгөөд сар гаруй хугацаанд үргэлжилсэн хандивын аян энэ амралтын өдрүүдэд дуусчээ.
Дуучин Э.Энх-Эрдэнийн хувьд Ж.Баярцогтыг орох оронтой болон ажилтай болгохоор ийнхүү  сэтгэл шулуудан монгол түмнийхээ дунд хандивын аян өрнүүлж, амжилттай дуусгаж хаалтаа хийжээ.
Хандивын хаалтаа хийх үед Ж.Баярцогтын дансад 50 сая 300 мянган төгрөг цугларсан байна. Одоогоор шинэ байр хайж байгаа байгаа бөгөөд удахгүй шинэ байранд нь нүүлгэж оруулна гэж ярьжээ.
 

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler