|
Видео

Шинэ мэдээ

Си Жиньпин АНУ-ын Сангийн сайдтай уулзана

Си Жиньпин АНУ-ын Сангийн сайдтай уулзана

БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин болон худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзертай баасан гарагт уулзахаар төлөвлөж байгаа тухай "South China Morning Post” сонин мэдээлжээ. АНУ-ын төлөөлөгчид худалдааны хэлэлцээ хийхээр Хятадад айлчилж байгаа юм.  

 

Үүнээс гадна, Америкийн төлөөлөгчдийн айлчлалын үеэр тэдэнд зориулж, хүлээн авалт зохион байгуулах бөгөөд түүнд БНХАУ-ын шадар сайд Лю Хэ оролцох аж.

Хятад-Америкийн худалдааны асуудлаарх ээлжит хэлэлцээ Бээжин хотноо хоёрдугаар сарын 14-15-нд болно. АНУ-ын төлөөлөгчид урьдчилсан хэлэлцээ хийхээр даваа гарагт Хятадын нийслэл хотод хүрэлцэн очжээ.



montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler