|
Видео

Шинэ мэдээ

Чонотой андуурч барьсан нохойгоо эзэнд нь хүлээлгэн өгчээ

Чонотой андуурч барьсан нохойгоо эзэнд нь хүлээлгэн өгчээ

 


Энэ сарын 8-ны өдөр ХУД-ийн 15 дугаар хорооноос чоно барьсан тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Цагдаагийн байгууллага "чоно"-ыг Нийслэлийн байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн бөгөөд МУИС-ын Биологийн тэнхмээр тодорхойлуулж, чоно биш нохой болохыг тогтоосон байна. Өнгө зүсээрээ чонотой төстэй боловч толгой, хоншоор, нүдний өнгө, сарвуу зэргийг үндэслэн тодорхойлсон хэмээх мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газраас өгөв.

Улмаар БЗД-ийн иргэн Б 2018 оны есдүгээр сард алдсан нохойн зураг нь олон нийтийн сүлжээнд гэнэт "ЧОНО" хэмээн тавигдсаны дагуу холбогдох байгууллагад хандаж, нохойгоо нэхжээ. Нохойтойгоо авахуулсан зураг, нохойны эзнээ таньж буй байдал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг нь үндэслэн нохойг эзэнд нь өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler