|
Видео

Шинэ мэдээ

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

 


Шинийн 4 буюу энэ сарын 08-ны өдөр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан "Лексус-470” загварын 5 зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрч усанд живсэн, 5 зорчигч эсэн мэнд гарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу Хөвсгөл  аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашинтай нуурын усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийхэд автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байжээ. Түүнчлэн автомашин доторх эд зүйлсийг хайх боломжгүй учраас жолоочийн хүсэлтээр аврах ажиллагааг зогсоосон байна.
Түүнчлэн  цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул   цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler