|
Видео

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн МАН 500 гишүүнээр эгнээгээ өргөтгөв

Сонгинохайрхан дүүргийн МАН 500 гишүүнээр эгнээгээ өргөтгөв

 


Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан МАН-аас шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээг энэ сарын 2-ны өдөр зохион байгуулав. Энэ өдөр дүүргийн МАН шинээр 500 гишүүнээр эгнээгээ өргөтгөлөө.

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Би анх дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдохдоо Сонгинохайрхан дүүргийн МАН-ын гишүүдийн тоог өргөжүүлэх, улам өнөр өтгөн болох, гишүүд дэмжигчидийнхээ улс төрийн соёлыг дээшлүүлэх, намаас нэр дэвшиж сонгогдсон хүмүүсийнхээ ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулна гэж хэлж байсан. Энэ дагуу өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр 500 гишүүнээр намынхаа эгнээг өргөтгөж байна” гэлээ.

Шинээр намын батлахаа гардаж буй гишүүд Монголын улс төрийн том хүчин болох МАН-ыг сонгон гишүүнээр элссэндээ сэтгэл өндөр байгаагаа хэлж байв.

Нийслэлийн хүн амын 10 гаруй хувь нь амьдардаг Сонгинохайрхан дүүрэгт шийдэх олон асуудал байгааг цаашид намын шинэ залуу гишүүдтэй хамтран шийдвэрлэхээр төлөвлөсөн талаараа намын дарга нь ярилаа.

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler