| |
УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийв
УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар гишүүн өргөн барьсан юм.
Харин тэрбээр үүнд хариу тайлбар хийлээ.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ-ын даргыг чөлөөлөх талаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна. Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ надад өргөн барилаа. Би хүлээж аваад 20 минут болж байна.
Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуультай. Энэ нь УИХ-ын даргын зөвлөл хуралдан захирамж гаргаснаар шийдэх ёстой. Энэ асуудлыг хэрхэн хэлэлцэх вэ гэдэг асуудлаар өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Мөн би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцлоо. Байнгын хорооны дарга өнөөдрөөс хойш чуулган хуралдуулах боломжтой хамгийн бололцоотой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гарагийн 29-ний өдөр байгаа. Энэ өдөр 09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр ярилцсан.
Би албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөх татгалзах зүйлгүй. Тиймээс цагаан сарын баярын наан шинэ УИХ-ын дарга томилогдолж, төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх гэж үзэж байна. Тиймээс дараагийн УИХ-ын дарга сонгогдох хугацааг бодолцож, чуулган хуралддаг өдрийг хоёр хоног нааш нь татах захирамж гаргах бодолтой байгаа” гэсэн юм.
Dorgio.mn