|
Видео

Шинэ мэдээ

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫГ БӨХИЙН ӨРГӨӨНД ХИЙХЭЭР БОЛЖ, ИХ ЭЕИЙГ ТОВЛОЛОО

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫГ БӨХИЙН ӨРГӨӨНД ХИЙХЭЭР БОЛЖ, ИХ ЭЕИЙГ ТОВЛОЛОО

Монголын Үндэсний бөхийн холбооны асуудлаар маргаантай байсан талууд өчигдөр /2019.01.23/ уулзаж, зөвшилцөлд хүрчээ. Уг холбоо дотроо хоёр холбоо болж, шүүхийн шатанд явж байгаа билээ. Холбоо маргаантай байгаа ч бөхчүүд уулзаж, "Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, Бөхийн өргөөг хэвийн үйл ажиллагаанд оруулж, сар шинийн баярт зориулсан барилдааныг өргөөндөө зохион байгуулахаар болсон байна. Мөн МҮБХ-ны ээлжит "Их Эе” хурлыг ирэх хоёрдугаар сарын 16-д зохион байгуулахаар санамж бичигт тусгажээ.

Уулзалтад МҮБХ-ны төлөөлөл болон дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс болон бусад цолтой бөхчүүд оролцсон байна. Мөн МҮБХ-ын тэргүүн гэх Л.Чинбат хуралд оролцжээ.

Санамж бичгийн хүрээнд:

МҮБХ-ны ээлжит "Их Эе” хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд зохион байгуулах

"Их Эе”-д бэлтгэх ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахлах

"Бөхийн өргөө”-г хэвийн үйл ажиллагаанд оруулж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг "Бөхийн өргөө”-нд зохион байгуулах зэрэг асуудлыг төлөвлөж, санал нэгджээ.

Түүнчлэн "Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-д олон жилийн турш үүсээд байсан хуваагдал, талцал, маргааныг эцэслэн, дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр санал нэгдэж, "Ойлголцлын санамж бичиг”-т тусгасан байна. Үүнд,

Бөхчүүдийн олон жилийн турш үргэлжилсэн талцал, хуваагдлыг эцэс болгох

Монгол бөхийн барилдаанд бий болоод байгаа допинг, цолны найрааны асуудлыг таслан зогсоох

Бөхчүүдийг цалин хөлс, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжтэй болгох, бөхчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх

Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэдийн хандиваар боссон "Бөхийн өргөө”-ний өмчлөх эрхийг МҮБХ ТББ-ын нэр дээр бүртгүүлэх

Бөхийн холбооны санхүүгийн үйл ажиллагаа, орлого, зарлагыг нийтэд ил тод болгох, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох

Найраа хийж, худал барилдсан, худлаа унаж өгсөн бөхчүүдийн цолыг хасч, хариуцлагыг өндөржүүлж, ёс жудаг, сахилга батыг дээшлүүлэх,

"Бөхийн өргөө”-г түшиглэн бөхчүүдэд зориулан Хөгжлийн төв байгуулах зэрэг асуудал багтжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler