| |
Видео
Шинэ мэдээ
Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын бүртгэл 17.00 цаг хүртэл үргэлжилнэ
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдөр /2019.01.17/ Төрийн албаны зөвлөлийн байранд явагдаж байна.
Сонгон шалгаруулалтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулах юм. Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүн нь "төрийн албан хаагчийн” төлөөлөл байхаар заасан тул сонгон шалгаруулалтын шаардлага хангасан, төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох боломжтой юм.
Бүртгэл 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.