| |
Видео
Шинэ мэдээ
Томуугийн 7 төрлийн вирус дэгдээд байна
Томуу, томуу төст өвчин нэгдүгээр сарын 3-наас дэгдэлт гарч, орон нутгаар алаг цоог байдлаар гараад байгааг албаныхан хэлж байна.Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээний 40 гаруй хувийг эзэлэж байна. Үүнд томуугийн А хүрээний вирус зонхилж байгааг хэллээ. Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байгааг эрүүл мэндийн яамнаас хэлж байна .ЭМЯ-ний зүгээс эмнэлгүүд дээр тулгарч байгаа асуудлуудыг цаг тухай бүрд нь шийдэхэд анхаарч, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Гэсэн хэдий ч Цагаан сарын үеэр улсыг хамарсан дэгдэлт гарах эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Нийслэлийн хүүхдийн эмнэлгийн 977 орон дээр 1497 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаагийн 1359 нь амьсгалын замын өвчтэй хүүхэд байна. ДЭМБ-аас 1880 тун Тамимфлю эмийг нийлүүлж байгаа. Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдийн хувьд 39-40 хүртэл халуурч, ерөнхий хордлогын шинжтэй, хоолой залгиур өвдсөн, амьсгалын дээд замын үрэвсэлийн шинжтэй ирж байна.
Хөдөө орон нутагт амьсгалын замаар хоёр хүүхэд эндсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 500 ор шаардлагатай байгаа хэмээн мэдээллээ.