| |
Видео
Шинэ мэдээ
Цэргийн бүртгэлд бүртгүүлэхэд саад болвол нэг сая хүртэлх төгрөгөөр торгоно
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна.
- Баянгол дүүрэг 46.2 хувь
- Баянзүрх дүүрэг 53.3 хувь
- Сонгинохайрхан дүүрэг 51.2 хувь
- Чингэлтэй дүүрэг 61.1 хувь
- Сүхбаатар дүүрэг 56.3 хувь
- Хан-Уул дүүрэг 60.1 хувь
- Налайх дүүрэг 54.1 хувь
- Багануур дүүрэг 64 хувь
- Багахангай дүүрэг 66.1 хувь
Бүртгэлийг ажлын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна.